“Hогоон дуу хоолой ” нэртэй нэг сарын аянг эхлүүлжээ
2020-04-24

 

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, WFF хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор “Hогоон дуу хоолой ” нэртэй нэг сарын аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх тал дээр олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, хор уршигийг нь таниулах зорилготой аж.

 

Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажил нь зөвхөн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулснаар Байгаль орчны тухай багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадахгүй. Тиймээс иргэд олон нийт, бүх шатны шийдвэр гаргагчдын экологийн боловсролыг дээшлүүлж, бүх нийтийн дэмжлэгийг  авах нь хамгийн чухал юм. Сүүлийн өдрүүдэд хуурайшилт ихтэй байгаагаас ой хээрийн гал түймэр их гарч байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээдгүй ухуулга сурталчилгааны ажлууд хийгдэж байна” гэдгийг хэллээ.

Shuud.mn
Сонин хачин