COVID-19: Буриадад халдварын тохиолдол 245-д хүрэв
2020-04-28

 

Дөрөвдүгээр сарын 28-ны өглөөний байдлаар Буриадад COVID-19 вирусийн халдварын тохиолдол 245 болсон талаар тус улсын шуурхай штаб мэдээллээ. Эдгээрээс 77 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол гурван өвчтөн нас баржээ. 

 

Одоогийн байдлаар эмнэлэгт 165 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Өмнө нь халдварын улмаас ахмад насны хоёр хүн нас барсан талаар мэдээлж байсан бол энэ тоо өнөөдөр нэгээр нэмэгджээ. 

 

"COVID-19 вирусийн халдвар авсан, 1948 онд төрсөн эмэгтэй гэнэтийн зүрхс судасны дутмагшилаас болж дөрөвдүгээр сарын 28-нд нас барсан" хэмээн шуурхай штаб мэдээлсэн байна.

 

Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн 11 нь хүүхдүүд бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байгаа бол насанд хүрсэн хоёр хүнд өвчтөн сэхээн амьдруулах тасагт, өөр нэг өвчтөн уушгины хиймэл амьсгалын аппаратанд залгуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин