Монголын хөлбөмбөгийн холбоог хагас сая доллараар дэмжинэ
2020-04-29

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) гишүүн орны холбоодод сovid-19-ийг даван туулахад нь санхүүгийн туслалцаа болгон тус бүр 500 мянган ам.доллар (ойролцоогоор 1,4 тэрбум төгрөг) нэмж өгөхөөр болжээ.

 

Нийт 211 орны хөлбөмбөгийн холбоонд, үүний дотор Монголын хөлбөмбөгийн холбоонд ойрын өдрүүдэд энэ тусламжийг шилжүүлэх юм байна. Хөлбөмбөгийн холбоод FIFA-гаас дөрвөн жил тутам авдаг 6 сая ам.долларын санхүүжилт дээр нь энэхүү тусламж нэмэгдэн орно. FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино “тахал нь нийт хөлбөмбөгийн ертөнцөд урьд өмнө хэзээ ч тулгарч байгаагүй бэрхшээлийг бий болгов.

 

Дэлхийн хөлбөмбөгийг удирдах байгууллагын хувьд FIFA-гийн үүрэг бол хүнд нөхцөл тулгарч буй орнуудыг дэмжих явдал юм" хэмээн хэлэв. Түүнчлэн "Энэ бол хөлбөмбөгийн нийт хамт олны хувьд онцгой байдлын үед хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа санхүүгийн тусламжийн эхний алхам юм. Бид хамтрагч талуудтайгаа нөхцөл байдлыг үнэлж, тусламжийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхдээ хамгийн зохистой, үр дүнтэй арга хэрэгслийг эрэлхийлэн ажиллана" гэсэн байна. FIFA-гаас мэдэгдсэнээр энэ мөнгийг "гишүүн орны холбоод дахь covid-19-ийн санхүүгийн дарамтыг бууруулахын тулд болон үйл ажиллагааны зардалд зориулах хэрэгтэй" гэжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мэдээллээ зөв оруулаач. ОУХБХ-с Форвард программын хүрээнд 2 төрлийн дэмжлэг үзүүлдэг. 1. Жил бүр 1.0 сая доллар. 2. 2019-2022 он буюу 4 жилийн мөчлөгт том төсөл хөтөлбөрт зориулж 2.0 сая доллар. Жил бүр өгдөг 1.0 сая долларын 500К 1-р сард шууд өгдөг бол, 2 дох 500К долларыг тухайн холбоо тодорхой шалгууруудыг биелүүлснийг шалгаад өгдөг санхүүжилт юм. Ковид-19-тэй холбоотойгоор 2 дох 500К-гаа ямар ч шалгуургүй өгч гишүүн холбоодоо дэмжиж байгаа юм. Түүнээс биш нэмж өгөөгүй шүү.
2020-04-30