Д.Цэнд-Аюуш: Цаг хэтрүүлэн ажилласан газруудыг хааж байна
2020-05-01

 

МХЕГ-аас цар тахлын халдвараас сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах хяналт шалгалт хийж байгаа.  Аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавьж байгаа, ямар зөрчил гарч байгаа талаар  НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын  хэлтсийн дарга, Д.Цэнд-Аюушаас тодруулга авлаа.

 

-“COVID-19” шинэ төрлийн коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ халдваргүйтэл хэр хийж байгаа бол?

 

-Коронавируст халдвар /COVID-19/ болон бусад халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар, УОК, МХЕГ, ЭМЯ, НОК болон бусад мэргэжлийн байгууллагаас гаргасан тогтоол, захирамж, тушаал, заавар, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд 194 СӨХ, 300 худаг, 240 автобусны буудал, 178 нийтийн бие засах газар, 10 халуун усны газар, 16831 нүхэн жорлон, 1556 айл өрхөд цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх, гэр хорооллын жорлонгийн халдваргүйжүүлэх ажилд зөвшөөрөгдсөн халдваргүйтгэлийн бодис хэрэглэж байгаа эсэх, халдваргүйтгэлийн уусмалыг батлагдсан зааврын дагуу найруулж хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавьж, хэрэглэж байгаа халдваргүйтгэлийн уусмалаас дээж авч лабораторит шинжлүүлсэн. Цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийх, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байх талаар  327 аж ахуйн нэгжид байгууллагад зөвлөгөө өгч ажиллалаа. Алтанбулаг, Замын-Үүдээр орж ирж байгаа бүтээгдэхүүнд, авто тээврийн товчоодоор орж ирж байгаа зорчигч тээвэрт хяналт тавьж ажиллаж байна.

 

38 хяналтын чиглэлийн 326 улсын /ахлах/ байцаагчид эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын 2865, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын 4000, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын 890, дэд бүтцийн хяналтын 7856, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын хяналтын 523, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын 312, агаарын чанарын  хяналтын 357, экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын 260 нийт 17063 объектод 30 төрлийн мэдэгдэл, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.

 

Энэхүү мэдэгдлээр байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт нь тохируулан аж ахуйн нэгж бүр зөвхөн амны хаалт зүүсэн ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгчдийг нэвтрүүлж, объектод нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж, бүртгэл хөтлөх, хүний бөөгнөрөл үүсгэх үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх. Үйл ажиллагааны онцлогт тохируулан хүн хоорондын зайг 1.5-2 метр байх нөхцөлийг бүрдүүлэх, цэвэрлэгээ, лабораторийн шинжилгээнд хамрагдаж халдваргүйтгэх үйлчилгээ үзүүлдэг нь батлагдсан бодисыг зааврын дагуу хэрэглэх, ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгчдийн гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай ба хаалга болгоны дэргэд гар халдваргүйжүүлэх спиртэнд суурьтай уусмал байршуулсан байх зэрэг шаардлагуудыг тусгасан.

 

-Нийслэлд зарим саун,  иога, фитнесс, амралтын газрууд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэнд хүмүүсийн бөөгнөрөл үүсэх вий гэсэн болгоомжлол олон нийтэд байгаа?

 

-“Үйлчилгээний зарим байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын түр журам”-ын хэрэгжилтийг хангуулахаар аялал жуулчлалын нийт 56 газруудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажилласан. Тухайлбал амралт жуулчны газрууд усаар дамжсан гэдэсний халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ус нөөцлөх савыг суллан угааж, халдваргүйжүүлэх, гүний худгийн усыг шавхаж, 24 цаг асгалт хийсний дараа худгийн ус, ус нөөцлөх саванд хийсэн ус, хэрэглэгчийн цэгээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх, шинжилгээний дүнгээр усны стандартын шаардлага хангасан нөхцөлд усыг хэрэглэж үйл ажиллагаагаа нээх ёстой гэх мэт зөвлөмж өгч хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна. Мөн иога, фитнесст төхөөрөмж хоорондын зай нь 1,5-2 метр, тухайн тоног төхөөрөмжөө халдваргүйжүүлж, 10-аас дээш хүнтэй хичээллэхгүй байх зэрэгт хяналт тавьж байна.

 

-Үйлчилгээний газруудыг  22:00 цагаас хойш ажиллахыг хориглосон. Шөнийн эргүүл, хяналт шалгалтаар нийслэлд хэрэгжилт ямар байна?

 

-Нийслэлийн 146 хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд 978  албан хаагч эргүүл шалгалтыг хийж амны хаалт хэрэглээгүй 2348 иргэнд анхааруулга өгч, гудамж талбайд нус цэр хаясан, архидан согтуурсан, албан хаагчийн шаардлага биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан 579 иргэнд тухай бүрт шаардлага тавин, зөвлөгөө өгч ажилласан. Шалгалтын үеэр цаг хэтрүүлэн ажиллаж байсан 12-р хорооны 4 ТҮЦ, 1 хорооны 1 ТҮЦ, 6-р хорооны 3 ТҮЦ, 9-р хорооны 2 ТҮЦ, 1 хуушуурны газрыг хаалгуулж захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг сануулж ажилласан.

 

-Хаврын улиралд шар усны үер, хуурайшилт хог хаягдал их гардаг. Үүнд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

 

-38 чиглэлийн 17 мянган байгууллагад зөвлөмж мэдэгдэл хүргүүлсэн байна.Хавар болохоор гэдэсний халдварт өвчин гарах нь их байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн байгууллагууд руу хандсан мэдэгдэл албан тоот явуулж байна. Аж ахуй нэгж байгууллага ойр орчмын 50 метрийн бүсэд гадаад орчны тохижилт, цэвэрлэгээг хариуцдаг. Үүн дээр мөн хяналт тавьж явж байна. Зөрчилтэй байсан 16 газарт зөрчлийн тухай хуулиар торгууль шийтгэл ноогдуулсан. Орчны тохижилт, хог хаягдлаа ил задгай хаясан гэх зөрчлүүд илэрсэн. 

 

Ариутгал халдваргүйтэл сайн хийж, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх эрүүл  мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагаарай гэж хүсье.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та нар ийм хүнд үед хааж бна гэх юм хоолоо авах мөнгөгүй засгаас юу ч хүсдэггүй одоо босож тжмцэх цаг бсон 20.30 жил төр хотыг удирдлаа МАН одоо бөөн поп хувьсгалчид хаах торгох цуцлах дараа нь хураана буудах уу хоолгүй бсанаас
2020-05-01
Зочин:
Цаг хэтрүүлэн ажилаж байгаа вар, ресторон, кароке байсаар л байна шүү дээ тэднийг хаалгаж чадахгүй байна уу
2020-05-01