ШУУД: Бидэнд Монгол Улсыг хөгжүүлэх хөтөлбөр, боловсон хүчин байна
2020-05-01

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргасан.  Хуулийн дагуу бүртгэгдсэн намуудад 4 дүгээр сарын 30, 5-р сарын 01-ний өдрүүдэд батламжийг тодорхой хуваарийн дагуу гардуулж байна. 

 

Дөнгөж сая Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/ эвсэл сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: 

 

-Та бүхэн СЕХ-нд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиа илэрхийлж, баримт бичгээ өгч, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн. Та бүхнийг хуулиа дээдэлж ажиллахыг хүсч байна. Амжилт хүсье гэв. 

 

Зөв хүн электрат эвслийн тэргүүн Б.Найдалаа:

-Зөв хүн электорат  эвсэл сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа.  Манай эвсэл Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс намаас бүрдсэн.  Бидэнд Монгол Улсын өнөөдрийн асуудлыг шийдэх, хулгайгаас салах, цаашдын хөгжилд хүргэх цэгцтэй, судалгаатай бодлого, хөтөлбөр байна. Түүнийг хэрэгжүүлэх боловсон хүчин, мэргэжилтнүүд байна. 

 

Бид бодлого, төвлөгөө, зорилт байна. Бид 3 сая, 5 сая төгрөг амлахгүй. 

Shuud.mn
Сонин хачин
салхи оруулах цаг болсоон, МАН, АНгүй монгол.
2020-06-02
zochin:
Za ene t1 medemhiiregch narig songosnoos huuchin abligachdaa songoson deer
2020-05-01
Zochın:
Za es nar boli demiş shuu
2020-05-01
ULS ORNYG AWCH YAWAKH KHEMJEENII BOLOWSON KHUCHIN YAJ BAYKH WE DEE , MORINOOS BUUGAAD TURIIN AJIL KHIINE GEDEG CHINI AMNY PANGAAR GURUKHUUS KHAMAAGUY KHETSUU SHUU
2020-05-01