COVID-19: Москва хот алсын зайн сургалтыг түр зогсоов
2020-05-01

ОХУ-ын нийслэлийн сургуулиуд болон коллежуудын алсын зайн сургалтыг тавдугаар сарын 1-11-ний хооронд түр зогсоох шийдвэрийг Москва хотын захиргаа гаргажээ. 

 

"Халдварын нөхцөл байдал таагүй байгаатай холбоотойгоор Оросын Ерөнхийлөгч тавдугаар сарын 6-8-ны хооронд ажлын бус өдөр байхаар зарласан. Үүн дээр баярын өдрүүдийг нэмж тооцоолон Москвагийн сурагчид болон коллежийн оюутнуудын алсын зайн сургалтууд болон нэмэлт цахим хичээлүүдийг тавдугаар сарын 1-11-ний хооронд зогсоохоор боллоо" хэмээн Москва хотын захиргааны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Энд дуулгахад, Оросын Гэгээрлийн яам ОХУ-ын муж, субъектуудад есдүгээр ангийнхны хичээлийг зургаадугаар сарын тавнаас өмнө харин 10 дугаар ангийн хичээлийг тавдугаар сарын 30-наас өмнө дуусгах зөвлөмж өгч байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин