“Шилжин явах” цомоо хадгалж үлдлээ
2012-01-18

Дархан-Уул аймгийн Онцгой байдын газраас  Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 90, Дархан хотод Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 50 жилийн түүхт ойг тохиолдуулан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд  15  баг оролцсоноос эрэгтэйчүүдээс, нэгдүгээр байрыг Аврах гал унтраах 55-р ангийн 1-р салаа эзэлсэн бол хоёрдугаар байранд Аврах гал унтраах 22-р ангийн 2-р салаа, гуравдугаар байранд Аврах гал унтраах 22-р ангийн 1-р салаа удаалжээ. Харин эмэгтэйчүүдээс, 1 дүгээр байрыг Аврах гал унтраах 55-р ангийн бүсгүйчүүд эзэлж, хоёрдугаар байранд Аврах гал унтраах 54-р анги, 3 дугаар  байранд Аврах гал унтраах 22-р ангийн 1-р салаа шалгарч шилжин явах цомыг гурван жил дараалан хадгалсан Аврах гал унтраах 55-р ангийн эрэгтэй, эмэгтэй багууд ‘’Шилжин явах цом ’’-оо цаашид хадгалах эрхээр шагнуулсан байна.
Shuud.mn
Сонин хачин