Л.Мөнхтүшиг: Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна
2020-05-05

 

УОК-оос цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн бага хуралд -Гадаад харилцааны яамны консулын газрын захира Л.Мөнхтүшиг, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл бусад албаны хүмүүс оролцлоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 Гадаад харилцааны яамны консулын газрын захира Л.Мөнхтүшиг:

 

-Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг, энэ сарын 01нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг, мөн энэ сарын 03нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдлээ. Сүүлийн 3 удаагийн тусгай үүргийн нислэгээр  28 улсаас 800 гаруй  иргэдээ татан авлаа. Цаашид мөн тусгай үүргийн нислэг үйлдэхээ төлөвлөж байна. Тусгай үүргийн нислэгээр ирсэн  800 гаруй иргэдийг харвал:

 

-Өндөр настан болон асран хамгаалагчтай-11

-Бага насны хүүхэдтэй гэр бүл-217

-Жирсэмсэн-67

-Эрүүл мэндийн шалтгаантай-173

-Хөгжлийн бэрхшээлтэй-20

-Оюутан, сурагчид болон бусад хүндэтгэх шалтгаантай-160

 

Транзит зааланд гацсан 52 иргэн ирсэн байна. Мөн гадаадын 24 орны нийт 132 иргэн эх орондоо буцсан. Өнөөдрийн байдлаар 10,076 иргэн эх орондоо ирэх  хүсэлтээ гаргасан байна. Мөн УОК-оос Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна. БНСУ-руу дахин нислэг үйлдэнэ. Мөн  хил залгаа ОХУ-аас 2000 орчим иргэнээ татан авах асуудлыг ярилцаж байна.

 

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:

 

-Сургалтын төвүүдэд ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу үйл ажиллагаа явуулах шаардлага тавина. Сургалтын төвүүд ариутгал халдваргүйтлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай. Багш нарыг зөвлөмж зөвлөгөөтэй танилцуулах хэрэгтэй.  Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэрүүд гарна.

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Манай улс эрсдэл маш өндөр байна.  covid-19 тэмцэх томоохон дадлага сургуулийг энэ сарын 06-08 өдрүүдэд  зохион байгуулна. Эхний өдөр штабын дадлагатай. Харин бодит дадлага 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  8:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоож дадлага сургууль хийнэ. Чингэлтэй дүүргийн хилийн заагаар тухайн нутаг дэвсгэр  рүү орох, гарах хөдөлгөөнийг хааж, дүүргийн томоохон уулзваруудад дээр цэргийн зэвсэгт техник байршуулж, зам хаана.

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл:

 

-Энэ сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хийх хөл хорионы дадлага сургуулилтад Чингэлтэй дүүргийн 2000 гаруй албан хаагч бэлтгэн ажиллаж байна. Дүүргийн 63,9 км нутаг дэвсгэрт 150 мянга гаруй иргэнд  хөл хорио тогтооно.  Цэргийн техник автомашин байх учраас иргэд та бүхэн тайван байгаарай гэж мэдээллээ.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Яриад зохицуулаад болгож байна. Зүгээр дараа нь өвчин зөөж ирлээ гэж хуцалгүй байж байгаарай.
2020-05-06
Зочин:
Энэ Чингэлтэйн засаг дарга гэгч хүн загнаж таашаал авдаг садист шизо гар. Хоосон толгойт, цүнх баригч, Аюурсайханы бөгс долоогч доо
2020-05-06
Зочин:
Боломжгүй гээд хуцаад байсан одоо нэг юм болов уу. Та нар ч дээ. Ардыг алаг үзэхээ болиорой.
2020-05-05
Яриад зохицуулаад болгож байна. Зүгээр дараа нь өвчин зөөж ирлээ гэж хуцалгүй байж байгаарай.
Ард:
Баярлалаа. Хурдан явуулаарай. Төрийн сүлд өршөө.
2020-05-05