Т.Паркер Европын шилдгээр өөрийгөө нэрлэжээ
2020-05-06

 

Францын сагсан бөмбөгч Тони Паркер Европын бүх цаг үеийн хамгийн шилдэг тавтыг нэрлэсэн байна.

 

Эдгээрийн дунд өөрийгөө багтаасан нь тохиолдлын хэрэг биш билээ. Тэрбээр NBA-гийн “Сан-Антонио Спэрс” багийн холбон тоглогчоор 20 улирлын турш тоглож, дөрвөн удаа (2003, 2005, 2007, 2014 онд) лигийн аварга цол хүртсэн юм.

 

Тони Паркерийн нэрлэсэн Европын шилдэг таван сагсан бөмбөгчтэй танилцана уу:

-Хамгаалагч Тони Паркер (Франц)

 

-Хамгаалагч Дражен Петрович (Югослав-Хорват)

 

-Довтлогч Андрей Кириленко (ОХУ)

 

-Довтлогч Дирк Новицки (Герман) 

 

-Төвийн тоглогч Пау Газол (Испани)

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин