Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаалаа
2020-05-07
Гэрэл зургийг MPA.mn

 

“Коронавируст /Ковид-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулийн хүрээнд өнөөдөр /2020.05.07/ Чингэлтэй_дүүргийн_нутаг_дэвсгэрт хөл хорио тогтоох дадлага болж байна.

 

Сургууль дадлагатай холбогдуулан 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио тогтоож, тээврийн_хэрэгслийн_хөдөлгөөнийг_бүрэн_хаахаар_шийдвэрлэсэн.


Авто замын хөдөлгөөнийг хаахтай уялдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийг зогсоох, уртасгах буюу тойрч явуулах, богиносгох зэрэг нийт 42 чиглэлд шуурхай зохицуулалт хийгдэнэ.

Shuud.mn
Сонин хачин