Өнжмөл өвс шатаж, 80 настай иргэн түймэрт өртөж түлэгджээ
2020-05-08
Гэрэл зургийг MPA.mn

 

"Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 16 дугаар гудамжны задгай гэр шатаж байна" гэсэн дуудлагыг 2020.05.08-ны өдрийн 01:37 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 01:55 цагт очиж, иргэн Д-ын эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Гал түймэрт иргэн Д/56 настай, эрэгтэй/-ын гарын шуу, нуруу хэсгээрээ түлэгдсэнийг НТТТ-д хүлээлгэн өгчээ.

 

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын-Амны задгайд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага 202005.07-ны өдрийн 16:28 цагт ирж тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 16:30 цагт очиж, 0.7 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн А /80 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ түлэгдсэнийг НТТТөв-д шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
Хагд өвс, хур өвс гэж байдаг болохоос өнжмөл өвс гэж байдаггүй. Энэ сурвалжлагч Монгол бичигийн тайлбар толь үзэх хэрэгтэй юм байна.
2020-05-08