Ким Жон Ун Ши Жинпинд COVID-19 вирусийг ялсанд нь баяр хүргэжээ
2020-05-08

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун БНХАУ-ын дарга Ши Жинпинд илгээлт хүргүүлсэн бөгөөд үүндээ коронавирусийн халдвартай тэмцэх, энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд гаргасан Хятадын амжилтыг өндрөөр үнэлсэн хэмээн Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг дамжуулжээ.

 

Илгээлтэд "цар тахалтай хийх тэмцэлд итгэл төгс ялалт байгуулж буй" Хятадын удирдлагуудыг магтсаны дээр БНХАУ-ын амжилтыг "өөрийн мэт хүлээн авч баярлаж байгаа"-г онцолсон байна. Түүнчлэн Ши Жинпинд эрүүл энхийг хүсэн ерөөсөн гэнэ.

 

Мөн төрөл бүрийн сорилтуудыг хамтран шийдсэний ачаар хоёр орны харилцаа "илүү бат бөх болж, цаашлан хөгжинө" гэдэгт итгэлтэй байгаагаа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун илэрхийлсэн хэмээн Цахим мэдээллийн төв агентлаг дамжуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Коронавирусийг өмхий хятадууд ялсан гэхээр өмхий хятадууд коронавирусийг зохион бүтээсэн нь ойлгомжтой.
2020-05-09