Амралт, сувиллын газруудын үйл ажиллагааг хянаж байна
2020-05-08

“Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар  Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа амралт, аялал жуулчлалын газруудад шалгалт хийж байна. Шалгалтын талаар  Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Г.Лхагвасүрэн нараас тодрууллаа.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын  ахлах прокурор Г.Лхагвасүрэн:

 

-“Ногоон дуу хоолой”  нэрийн дор “Байгалиа хамгаалъя” аян улс орон даяар явагдаж байна. Тус аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хамтраад дүүргийнхээ нутаг дэвсгэрт гурван чиглэлийн ажлын төлөвлөгөө гарган хамтран хэрэгжүүлж байгаа. Шалгалтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа амралт сувиллын газруудад холбогдох шалгалтыг хийх, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж иргэд амны хаалт зүүсэн эсэх, нийтээр тогтоосон байгаа дэглэм журмыг зөрчиж байна уу? гэдгийг хянаж, шалгаж байна. Амралт сувилалын газрууд дэглэм журмыг хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэх талаар байгалиа хамгаалах үндсэн чиглэлийнхээ дагуу  хөрс, усыг бохирдуулж байгаа талаар шалгалт хийж байна. Хэрэв  зөрчилтэй бол хуулийн дагуу хариуцлага тооцно. Дараагийн шалгалт нь нийслэлийн ногоон бүс, голд машин угаах, хориотой ан агнуур, мод тээвэрлэх, байгаль орчинд хог хаягдал хаях зөрчилд хяналт шалгалт хийнэ. Баянзүрх дүүрэгт явуулж байгаа эмнэлгийн байгууллагууд мал эмнэлэг, эм, эмнэлгийн хэрэгслийг зохих стандартын  дагуу устгаж байна уу?  гэсэн гурван чиглэлээр нийтдээ зургаан чиглэлд арав гаруй албан хаагчид явж хяналт шалгалт хийж байна.

 

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Галав:

 

-Баянзүрх  дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.  Шалгалтыг ариун цэвэр, хог хаягдал, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр  ямар арга авч хэрэгжүүлж байгаа гэсэн гурван  чиглэлээр хийж байна. Өнөөдөр зургаан чиглэлд 16 албан хаагч хяналт шалгалт хийж байгаа.  Яг одоо дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна гэв.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
dorj:
boon zawhairal ger bvl salah orchin bolj huwirsan gehed hatuudahgui bailgui baiguulga ajiliinhan hamt olon geel
2020-05-10
Хзн бэ та нар:
Хүмүүсийг тайван амраагаачээ масктай амрана гэж юу байсан юм бэ сда
2020-05-09