Э.Бат-Үүл: У.Хүрэлсүх нарыг надтай өрсөлдөж шударга шүүхээр шүүлгэхийг уриалж байна
2020-05-11

 

Хотын экс мэр Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр:

 

-МАН намайг хулгайч дээрэмчин, алуурчин болгож, гүтгэх ажиллагааг гучин жил явуулж байгааг та бүхэн мэднэ. Энэ удаад гэр бүлээр минь гүтгэн доромжилж байна.

 

Сонгууль бүрийн өмнө намайг айл ухдаг хулгайч, хүн зоддог, дээрэмчин, өөрийн журмын анд С.Зоригийг хөнөөсөн гэж ярьж 30 жил гүжирдлээ. Харамсалтай нь энэ гүтгэлгийг илчлэх боломж надад даанч алга. Цагдан хоригдсон М.Энхсайханы аюул занал намайг хүлээж байна. Гагцхүү миний бие шударга шүүхээр нээлттэй шүүлгэх эрхээ эдэлнэ гэдэгтээ итгэж, иргэний журамт үүргээ биелүүлэхээр тэвчиж сууна. Шүүхээс өмнө намайг гэмт хэрэгтэн болгож байгаад би маш их сэтгэл зовж байна.  Аливаа нөлөөнөөс ангид шударга шүүх болоосой гэж хүсэж байна. Шударга шүүхээр шүүлгэх хуулийн дагуу шүүгдсэний дараа  энэ бүхэн ямар муухай гүтгэлэг байсныг олон түмэн мэдэх болно. Гүтгэлгийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гутаах гэсэн улс төрийн зорилготой үйл ажиллагаа явагдаж байна.

 

Энэ зорилгын төлөө МАН  сүүлийн дөрвөн жил ажиллаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон. Тиймээс миний бие МАН-ын  дарга У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг УИХ-ын 2020 оны сонгуулиар нийслэлийн сонгуулийн тойрогт тэр тусмаа гэр хороолол, Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, надтай өрсөлдөж, сонгогчдын шударга шүүхээр шүүлгэхийг уриалж байна. Хүний араар гүтгэхээ боль. Сонгогчдынхоо өмнө очоод үнэн мөнийг ярьж, сонгогчдын шударга шүүхээр шүүлгэх хэрэгтэй. Би гучин жил улс төрд байхдаа хэзээ ч хүний хувийн асуудлаар гүжирдэж хувийн сонирхлоор хандаж байгаагүй.  Зөвхөн улс төрчдийн бодлого, үнэт зүйлтэй холбогдуулан шүүмжилж ирсэн. Хуулийг баримталж явах ёстой хэмээн бүх цаг үед хэлдэг байсныг тэр тусмаа МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Занданшатар хоёр мэдэхийн дээдээр мэднэ гэж мэдээллээд  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Таны хувьд улс төрийн шийдвэрээ гаргасан уу? Таныг бие дааж нэр дэвших гэж байгаа гэсэн мэдээлэл байсан?

 

-Өнөөдөр бие дааж дэвших 800 хүнийхээ гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Хамгийн гол нь У.Хүрэлсүх, Амарбаясгалант нарыг нийслэлийн УИХ-ын тойрогт нэр дэвшиж, шударга шүүхээр шүүлгээсэй гэж хүсэж байна.

 

-Нэр дэвшигчдийг СЕХ албан ёсоор бүртгэхээс өмнө таныг ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн хувьд  боломжгүй болгох нөхцөл байдал үүсвэл яах вэ?

 

-Сая Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ямар байдалд оруулсныг мэдэж байгаа.  М.Энхсайхан сонгуульд нэр дэвшинэ гэж байсан... Гэхдээ шоронгоороо намайг айлгахгүй.

 Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Batuul Enkhbayar xeden zonog obgochuud zaulaarai yumand basxyzgaar bii ta exleed Zorig.S xergiin asuudaldaldaa tseg tavuarai baluar ovgon zaul
2020-06-22
zochin:
Batuul Enkhbayar xeden zonog obgochuud zaulaarai yumand basxyzgaar bii ta exleed Zorig.S xergiin asuudaldaldaa tseg tavuarai baluar ovgon zaul
2020-06-22
zochin:
Batuul Enkhbayar xeden zonog obgochuud zaulaarai yumand basxyzgaar bii ta exleed Zorig.S xergiin asuudaldaldaa tseg tavuarai baluar ovgon zaul
2020-06-22
naarandaa zalar jangaa hurt
2020-05-12
chi baarar bish ichij amidar
2020-05-12
zahaa:
dunguj sayahan Zitei uzne gej zarlaj baiv uu yalaa
2020-05-12
зүгээр байхад зүгээр л байгаарай
2020-05-12
зочин:
энэ муу заваан лалрууд хотоос зайлж хөдөө очиж наад өс хонзонгоо салгаарай,тойрог та нарын өс хонзонгийн талбар,сонгогчид та нарын тоглоом юм уу,багахан доромжлоорой ,энэ мэтийн муу хөгшин салга толгой ёстой яршиг л байна шүү
2020-05-12
Уншигч:
Ёстой Бат-Үүл үнэндээ хэрэггүй. Ард түмэн өөрийг нь сонгохгүйг мэдээд зүгээр л хүмүүсийн анхаарлыг өөртөө татах зорилгоор янз бүрийн юм сэдэж ярьж нэр төр өндөр яваа хүнтэй өөрийгөө зэрэгцүүлэх гэж янз бүрээр оролдох юм. Зүээр л тоглоом тохуу хийж олон түмнийг үймүүлэх үйлдэл хийж шунал нь зүгээр унтуулахгүй байна даа. Одоо чамаар юу хийхэв дээ ёстой гэж
2020-05-11
Зочин:
Сайхан нэр хүндийг хүүтэйгээ нийлж тендэрийн мөнгө гувчуулж,ёстой нэг гутаалаа даа .за тэгээд залуу байхадаа хөдөлгөөнтэй байсан гээ биз дээ?Сурсан юмыг сураар боож болдоггүй ээ гэж ,одоо нэр дэвшээд хэрэггүй хэн таньд саналаа өгөв гэж
2020-05-11
O:
Chamaig bodvol hurelsuh amarsaihan 2 yum hiisen utaa ers bhgui bolson chi suraggui bhaa
2020-05-11
Zugeer yala edleed garaad iree.uulee mini
2020-05-11
Ard:
UUL BAATARAA ANDUURAAD BNA.YUN NER DEVSHIH VE .CHAMD UGUH HUN BHGUI E.SHORONDOO OR
2020-05-11
зочин:
гүй чи тэр женкогоосоо асуугаач. хүрэлсүхэд ямар хамаа байнаа. худал битгий жүжиглэ
2020-05-11
иргэн:
Хүүтэйгээ нийлж төрийн мөнгө зувчуулсан чинь үнэн биз дээ. Хулгайч өөрөө хулгайчийг бариарай гэж хашхирдагын үлгэр болж байна даа.
2020-05-11
ichej anidraachee yduural mongo huulelt alban tushaaliin hereg avilgaliig hogjuulsen humuusd toocoh hariuclaga baina uu.
2020-05-11
ардчилсан нам бол агуу цус сорогчоор дүүрэн:
чи сураггүй ялагдана шүү дээ лалар батүүл ах аа?
2020-05-11
!!!!:
za chi AN iig mini butgii muuhai haragduulah geed bai l daa Uulee
2020-05-11