Төрийн шагналт, зохиолч Д.Батбаяр таалал төгслөө
2020-05-12

 

Монголын утга зохиолын нэгэн их өндөрлөг болсон Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, Төрийн шагналт, СГЗ, Дарамын Батбаяр таалал төгсжээ.

 

Дарамын Батбаяр нь 1941 оны 11 сарын 1-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. 1966 онд Монгол улсын их сургуулийн геологийн салбарыг төгсөөд инженер – геологичоор ажиллаж байснаас гадна Монголын радиод сурвалжлагч, Соёлын яаманд мэргэжилтэн. "Цог" сэтгvvлд нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

 

1963 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. "Мөнх тэнгэрийн хүчин дор" туульсын киноны зохиол бичилцэж "Дөшин жирмийнхэн", “Гэгээ", "Ногоон сүмийн сүүдэр", "Цөөрөм", "Хайрыг хайрла" зэрэг олон жүжиг бичиж МЗЭ-ийн шагнал хүртсэн байна.

 

Тэрбээр "Өндөрт хатгасан туг" тvvхэн найруулал /1972/, "Жаргалын найман морь"/1974/, "Алтан бөгж" / 1979/, "Шувуу бүхэн жаргалтай" /1983/, "Аниргүйн эрвээхэй" /1983/, "Цахилж яваа гөрөөс" /1984/, "Ирэх өдрүүдийн нар сар" /1987/, "Айсуй баярын зөн" /1990' "Саахалтын нууранд ангир дуугарна" /1990/, "Амрагийн тэнгэр" /2001/, "Хайрыг хайрла" /УБ, МУЗД 73-р боть 2001/, "Мемонтог бvтээхүй" /2001/ ном бvтээжээ.

 

1998 онд "Цахилж яваа гөрөөс" туужаараа Төрийн шагнал хүртсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Монгол тулгатанд орсон хүмүүсээс давсан эрхэм хүмүүн байсан даа.
2020-05-13
ЦАХИЛЖ ЯВАА ГӨРӨӨС ТУУЖЫГ УНШИХ БОЛГОНДОО ХАЙЛЖ , БАС УХААРДАГ . САЙН ТӨРӨЛ ОЛООРОЙ .
2020-05-12