"Байлдагчид харилцааны зөрчил үүсгэн маргалдаж нэгнээ гэмтээсэн"
2020-05-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч  Б-д номхон команд өгч байгаад зодож эрүүг нь хугалсан, үүнийг ар гэрээс нь нуусан гэх мэдээллийг цахим хуудсанд нийтлэгдсэн.

 

Тус байлдагчийн ээж Д.Эрдэнэчимэг  “Миний хүүгийн талаар зөрүүтэй мэдээлэл тархаад байна. Үүнд тайлбар өгөх ёстой байх. Манай хүү  2019 оны хоёрдугаар ээлжээр Ховд аймгаас хугацаат цэргийн албанд татагдсан. Тавдугаар сарын 3-ны орой “Хүүгийн тань шүд өвдөөд байна” гээд аймгийн эмнэлгээс залгахаар нь яваад очиход эрүү нь өвдсөн байсан. “Хэн зодов, офицер, ахлагч зодов уу” гээд асуухад “Харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч хоорондын асуудал. Үүнд офицер, ахлагч огт хамаагүй ” гэж хүү маань хэлсэн. Цагдаагийн байгууллагад ч гэсэн энэ асуудлаа үнэн зөвөөр нь хэлсэн байгаа" гэдэг тайлбарыг өгөв.

 

Мөн Хуурай замын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах офицер, ахлах дэслэгч Д.Болормаа “Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б нь Ховд аймгийн Жаргалант сумаас 2019 оны II дугаар ээлжээр тус ангид татагдан ирж алба хааж байгаа бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ангийн харуулд томилогдон үүрэг гүйцэтгэсэн. Байлдагч Б нь 24.00-02.00 цагийн хооронд тайван цагийн байлдааны үүрэг болох харуулын цэг дээр цагийн манаачийн үүрэг гүйцэтгэх үедээ “Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм”-ийг зөрчин харуулын цэгээ дур мэдэн орхиж явсан. Ангийн харуулын манаа халагч дэд түрүүч Р.Баднаанямбуу цагийн манаачийг халалцахаар зарим харуулчдын хамт харуулын цэгт очиход цагийн манаач байлдагч Б байгаагүй бөгөөд тэрээр ангийн тавиуланд байрлах нураасан барилгын дотор унтаж байсныг олсон байна.  Улмаар манаа халагч, дэд түрүүч Р.Баднаанямбуу байлдагч Б-г харуулын цэгээ орхин унтлаа хэмээн харилцааны зөрчил үүссэн. Уг асуудлыг Ховд аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Холбогдох албан тушаалтануудад хариуцлага тооцох болно. Ер нь ийм асуудал гарсан нь харамсалтай байна. Энэ бол байж болохгүй асуудал юм. Цаашид “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн албыг зохион байгуулах заавар” болон холбогдох дүрэм, журмыг мөрдөж, аюулгүйн арга хэмжээг сахиж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт дарга нарт үүрэг болголоо” гэлээ.

 

Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр Ховд аймагт оршин суух Э гэдэг иргэнээс байлдагчийн биед гэмтэл учирсан талаар өргөдөл ирсэн. Үүний дагуу Ховд аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлт нээн, мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Тухайн хэрэг дөрөвдүгээр сарын 28-29-ний шилжих шөнө болсон бөгөөд  Зэвсэгт хүчний дугаар ангийн харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г дэд түрүүч Б харуулын цэгийн сонор сэрэмж алдлаа хэмээн, биед нь гэмтэл учруулсан асуудал гарсан. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч, дэд түрүүчийн хоёрын хооронд асуудал гарсан. Харуулын байраа орхин явснаас болж маргаан үүсэж, эрх чөлөөнд халдсан асуудал байна. Цагдаагийн байгууллагад ирсэн өргөдлийн дагуу тавдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3.1-т зааснаар яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорын газарт хүргүүлсэн” гэсэн юм.

 

Цэргийн алба хаагч Улаанбаатар хотод энэ сарын 6-ны өдөр хүргэгдэн ирсэн бөгөөд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл хадуулах мэс засалд оржээ. Биеийн байдал сайн байгаа бөгөөд энэ сарын 15-нд эмнэлгээс гарч цэргийн албаа үргэлжлүүлэн хаах аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Шийтгэл байх хэрэгтэй
2020-05-18
юу хуцаад байгаа новшнууд бэ эрүүгии нь хуг зодчихоод гар хүрсэн гэдэг чинь юу гэсэн үг бэ би цэргии албыг гурван жил гурван ёар хааж байлаа иим явдал гардагииг би мэднэ
2020-05-13
Хохь нь. Харин ч багадсан байна. Харуулын байраа орхиод унтаж байдаг ямар цэрэг байсан юм. Хэмхэртэл нь зодоод 7 хоног невалд гарга новшыг.
2020-05-13