АНХААР: 2008 оны цаг агаарын аюулт үзэгдэл дахин давтагдаж болзошгүй
2020-05-14

Маргаашнаас цаг агаарын аюулт үзэгдэл болох талаар дарга Цаг уур, орчны шинжилгээни газрын дарга С.Энхтүвшин, Урьдчилан мэдээлэх хэлтсийн тасгийн дарга Л.Оюунжаргал, ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд  хурандаа  Б.Дуламсүрэн нар шуурхай мэдээлэл хийлээ.

 

 

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн тасгийн дарга Л.Оюунжаргал:

 

-Маргааш өдөр Хэнтий Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд  26-28 метр,  зарим үед 34 секунд хүрч, хүчтэй салхи салхилж шороон шуурга шуурна. Төв аймаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Бусад аймгийн нутгаар Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутгаар, Дундговь аймгийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр секунд хүртэл хүчтэй шороон шуурга шуурна. Энэ сарын 14-15ны хооронд шилжих шөнө төвийн аймгуудын хойд хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст, тэр дундаа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж хүчтэй шороон болон цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэхүү үзэгдэл 2008 оны тавдугаар сарын 26-аас 27-нд  болсон цаг агаарын  гамшигт үзэгдэлтэй төстэй байна. Тухайн үед Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 28, зарим үед 34 метр хүрч, Хэнтий аймгийн нутгаар цасан болон шороон шуурганы үзэгдэл, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдсан. Бусад Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байсан. Тухайн үед 52 хүний амь нас эрсдэж, 324 мянган орчим мал хорогдож, эрчим хүчний олон шонгууд унаж, 100 гаруй гэр байшингийн дээвэр нурсан. Хүний амь эрсэдсэн нь иргэдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлаас ихээхэн шалтгаалсан.  Ирэх өдрүүдийн үзэгдэл тухайн үеийнхтэй ижилхэн байна. Зүүн гурван аймгийн нутгаар 16,17-нд үргэлжлэн хур тунадас орж хүчтэй салхи шороон шуурга шуурна" гэв.

 

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд  хурандаа Б. Дуламсүрэн:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Цаг агаарын аюулт үзэгдэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд цаг агаарын мэдээллийг тогмол сонсож, бусдад дамжуулах, ажил амьдралдаа дагаж мөрдөхийг анхааруулж байна. Энэ сарын  15,16-ны өдрүүдэд малаа холын бэлчээрт гаргахгүй байх, хол ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар зайлшгүй замд гарч байгаа бол автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, бензин шатахуунаа нөөцлөх, дулаан хувцаслахыг анхааруулж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж  аймаг орон нутгийн зам, давааг хаах арга хэмжээ авч болзошгүй. Тиймээс иргэд та бүхэн энэхүү шийдвэрийг дагаж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна" гэлээ.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
засаг ноёд нь амраад эзгүй байгаа аймгууд их байгаа шүү, ажилаа хийж бэлэн байдлаа хангаарай олон иргэдийн амь нас шүү, сонгуулийн шоугаа түр завсарлаарай ялангуяа Өмнөговийн засаг ноёд анхаараарай, арал дээр амарцгааж байх хооронд чинь нутаг оронд чинь юу болж байлаа санаарай
2020-05-14
Hunii naimaa yavj baihad tsagdaa nar nuden balai chiben dulii baigaad baih uu
2020-05-14
Иргнн:
Тийм бол нэмэлт хүч явуулж болдогүй юм уу Бас онцгой бүсэд хэсэгчлэн эргүүл гаргах хэрэгтэй биз дээ
2020-05-14
DR. ADITYA:
Та бөөрийг эзэмшихэд тусалдаг уу? Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй дахин уулзах аялалд оролцохыг санал болгож байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжтой. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $ 780,000 ам. Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй харилцаа холбоо тогтоох арга хэмжээний талаархи DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд үнэ цэнэтэй зүйл болохгүй. Мэргэжлийн эмчилгээ хийлгэх эмнэлгийн тусламжийн дутагдал, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
2020-05-14
Hunii naimaa yavj baihad tsagdaa nar nuden balai chiben dulii baigaad baih uu