"Фантастик продакшн" найман сая төгрөг хандивлалаа
2020-05-18

 

“Фантастик Продакшн”-ы  ээлжит дэлгэцийн уран бүтээл  “Зура” уран сайхны киноны нээлт энэ сарын 16-нд онлайнаар болсон.  Түүнчлэн найман  сая төгрөгийн шагналын сантай “Зура” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгосон юм. Нэвтрүүлгийн ялагчийг цахим санал асуулгын дүнгээр  тодруулсан бөгөөд ялагчаар жүжигчин М.Баярбат тодорсон.  Тэгвэл өнөөдөр Фантастик Продакшны уран бүтээлчид шоу нэвтрүүлгийн шагналын найман  сая төгрөгийн хандивыг Улсын Онцгой комисст гардуулан өглөө.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин