COVID-19: Украинд эмч нарын эсэргүүцэл даамжирч байна
2020-05-20

 

Украин даяар эмнэлгийн ажилтнуудын эсэргүүцэл сар гаруй үргэлжилж байгааг ВВС дамжууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр эмч нар цар тахлын үеэр Украины эрүүл мэндийн салбарын сул тал илэрсэн бөгөөд хуучирсан төхөөрөмж, тусгай тээврийн хэрэгсэл болон энгийн хамгаалалтын хэрэгслийн хүрэлцээгүй байдал зэрэг хөдөлмөрийн нөхцөл хүнд байгааг эмч нар эсэргүүцэж байгаа аж. 

 

Украин улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 18 мянгыг давсан бол 2300 гаруй эмнэлгийн ажилтан COVID-19 вирусийн халдвар авчээ.

 

Түүнчлэн 50 мянга орчим хүн ажилгүй болох салбарын шинэчлэлийг эсэргүүцэж байгаагийн дээр улсаас амласан нэмэлт цалин олгохгүй байгааг шүүмжилсэн байна. Энэ улс коронавирустэй тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа бүх ажилтанд 300 хувийн нэмэлт цалин олгоно гэж амласан ч өнөө хэр олгоогүй байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин