С.Амарсайхан: Хөнгөлөлттэй зээлээр 71 гал унтраах автомашин нийлүүлнэ
2020-06-08

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ. Тэрбээр, 

 

-101 дугаар утсанд УИД-т гал гарлаа гэсэн 16:48 минутад хүлээн авч,  230 алба хаагч 27 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.  Мөн долоо иргэнийг авран хамгаалж ажилласан.  Улаанбаатар хотын хэмжээнд гал гарсан тохиолдолд цаг алдалгүй унтраахад зайлшгүй шаардлагатай гидрантыг аж ахуй нэгж томоохон үйлчилгээний байгууллагууд, төв зам болон туслах зам дагуу хийж хэрэгжүүлэх зохион байгуулах ажлыг ойрын хугацаанд хийхийг НОБГ, холбогдох байгууллагуудад үүрэг болгож байна.

 

НЗДТГ-ын холбогдох байгууллагууд шар өвс, өнжмөл өвс тэдгээрийн ойр орчимд гарах гал түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүлүүдийг ажиллуулж байна. Иргэд мөн сэрэмжтэй, анхааралтай байх зайлшгүй шаардлага байна. Энэ сарын 02-07-ны өдрүүдэд эргүүл хийхэд нийт 57 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн 63 автомашин техник хэрэгсэлтэйгээр 168 алба хаагч ажиллаж,  нийт 61 зөрчлийг илрүүлж таслан зогсоож, эрсдэл учрахаас урьдчилан сэргийлсэн.

Улаанбаатар  нисдэг тэрэг буух зориулалтын талбайг мэргэжлийн байгууллагуудтай хамтран сонгож бэлтгэл ажлыг хангаж байгаа. Беларусь болон Франц улсын хөнгөлөлттэй зээлээр 71 гал унтраах авто машин нийлүүлж байна. Мөн төслийн хүрээнд  нисэгчдийг бэлтгэх,  сургаж дадлагажуулах ажлууд  энэ долдугаар сараас эхлэн хийгдэнэ. Хотын төвд шаардлагатай тохиолдолд нисдэг тэрэг буудаг зогсоолууд бэлтгэж  байна. Өөрөөр хэлбэл  энэ оны гуравдугаар улирлаас эхлэн бүхий л шаардлага хангасан тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэж эхэлж байна.

 

Энэ сарын 15-ны өдөр Нийслэлийн эх  хүүхдийн эрүүл мэндийн төв  ашиглалтад орж бүрэн ажиллахад бэлэн болж байна. 140 хүүхдийн өрөөтэй, нийт 880 өрөө бүхий шинжилгээ, мэс засал ариутгал халдваргүйтэл, онцгой шаардлагатай үед 1600 хүн хүлээж авах хүчин чадалтай томоохон эрүүл мэндийн төв ашиглалтанд ороход бэлэн боллоо. Мөн  тоног төхөөрөмжийн  хангалт нийлүүлэлт давхар хийгдэж байгаа. 

 

Өнгөрсөн долоо хоногт Нийслэл хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг  боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан.  МУ-ыг хөгжүүлэх  2050 оныг хүртэл  "Алсын хараа"  бодлогын баримт бичиг, урт хугацааны төлөвлөлтөд туссан зэрэг томоохон зорилтуудыг тавьж хэрэгжүүлэхээр бэлэн болж  байна. 

2050 оныг хүртэлх МУ-ыг хөгжүүлэх "Алсын хараа" бодлогын баримт бичигт "Улаанбаатар ба дагуул хот" гэх томоохон бүлэг орсон.  Энэ хүрээнд хотуудаа эдийн засгийн хувьд төрөлжүүлнэ гэв.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гадаад орны хандивыг өөрөө өгөж бгаа юм шиг ярих юм мөнгө хүүлэгч чинь хичнээн хүний байр эд хөрөнгийг хүүндээ хурааж авсан бол доо ийм харгис хүнээр хотыг удирдуулахаар хураана нураана цуцлана булаана гэж ажиллав шударга болох гэж попорч бна зайлаа шударга сонгуульд ажилаа өг
2020-06-09
Irgen:
Хөөе ажилаа өгөөд шударга өрсөлд попоо
2020-06-09
Irgen:
Хөөе ажилаа өгөөд шударга өрсөлд попоо
2020-06-09
Urd bogd uuliin amiig niiislelchuudiin salhildag saihan gazar bolgoochee. Baliar shavar geriidiig ni nuraa
2020-06-08
Urd bogd uuliin amiig niiislelchuudiin salhildag saihan gazar bolgoochee. Baliar shavar geriidiig ni nuraa
2020-06-08
Усан оргилуур барихын оронд хэрэгтэй техник хэрэгслийг авч өгөхөд яадаг дуурак вэ
2020-06-08
Зочин:
Дандаа л зээл зээл энэ тэрбумтангууд ганц ганцииг аваад өгч болдоггүйм үү
2020-06-08