АНУ: Флойдыг сүүлчийн замд нь үдэв
2020-06-10

 

Тавдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Миннеаполис хотноо цагдаагийнхны гарт амиа алдсан өнгөт арьстан Жорж Флойдыг сүүлчийн замд нь үдэх ёслол талийгаачийн төрөлх хот болох Хьюстонд болсноор дуусч, түүнийг оршуулсан талаар CNN мэдээллээ. 

 

Хьюстон хотноо болсон ёслолд өнгөт арьстнуудын иргэний эрхийн төлөө тэмцэгч, баптист санваартан, Барак Обамаг Ерөнхийлөгчийн албан тушаалд байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан Альфред Чарльз Шарптон  үг хэлсэн байна. Түүнчлэн ёслолдп АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч, дэд ерөнхийлөгч асан Жо Байден, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүд болох Эл Грин, Шейла Жексон болон Хьюстон хотын дарга Сильвестр Тернер гэсэн өндөр албан тушаалтнууд оролцжээ. 

 

Оршуулгын ёслолын үеэр Байден "Флойдын оршуулга бол арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалгүй, шударга ёс тогтох цаг үе юм" хэмээсэн бол Хьюстон хотын дарга зургадугаар сарын есний өдрийг "Жорж Флойдын өдөр" гэж зарлажээ. 

 

"Бид түүнийг төгс байсан болохоор хүндэтгэж байгаа хэрэг биш харин бид бүгд амьсгалж чаддаг байхын тулд тэр сүүлчийн амьсгалаа авсаных нь төлөө бид түүнийг хүндэтгэж байна" хэмээн Тернер мэдэгджээ.

 

Энэ ёслолын дараа Флойдын цогцосыг Перленд хот дахь оршуулгын газар  ээжийнх нь булшны хажууд оршуулсан байна.

Эргэн сануулахад, 46 настай өнгөт арьстан Жорж Флойд тавдугаар сарын 25-ны өдөр Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаагийнханд баривчлагдсан юм. Энэ үеэр нэг цагдаа түүний хүзүүн дээр өвдөглөж, Флойд амьсгалж чадахгүй байгаагаа хэлсэн ч түүнийг тавилгүй, улмаар Флойд амь насаа алдсан юм. Баривчилгааг харуулсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг эсэргүүцлийн жагсаалын эхлэл болж, АНУ даяар эсэргүүцэл тэмцэл үймээн болон хувирсан бол өнгөрсөн долоо хоногоос дэлхийн бусад улс орнуудад ч  энэ тэмцэл өрнөж эхлэсэн. 

АНУ: Үхэл нь үймээн үүсэх шалтгаан болсон Флойд гэж хэн байв? 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01