САЙН МЭДЭЭ: 10 хүн эдгэрч, 258 хүний шинжилгээний хариу сөрөг гарав
2020-06-15

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.15/ хийлээ.. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхийн 216 улс орон, газар нутагт COVID-19 халдвар бүртгэгдэж 7 сая 700 гаруй мянган хүн өвчилж 420 гаруй мянган хүн нас бараад байна. Манай  улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Тува улсад өвчлөл авсан хүний тоо 50-190 орчмоор нэмэгджээ. 

 

Дэлхийн бусад орнуудын халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ-д өчигдөр 25 мянга 400 гаруй хүн шинээр халдвар авч 645 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. ОХУ-ын хувьд нийт халдварын өссөн тоогоор 528 мянга 900 гаруй хүн халдвар авсан байна. Энэтхэг улсад 11900 гаруй шинэ халдвар бүртгэгдэж нийт халдвартай иргэний тоо 320900 гаруйд хүрсэн байна. Мөн өчигдөр 310 гаруй нас баралт шинээр бүртгэгдсэн. 

 

БНСУ-д ням гарагт 37 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 24 нь тус улсын дотоодын халдвар бөгөөд дийлэнхи нь Сөүл хотод бүртгэгджээ. БНХАУ-д ням гарагт  49 тохиолдол шинээр бүртггэдсэнээс 39 нь дотоодын халдвар байна" гэж мэдээллээ.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн төв болон салбар лабораторид өчигдөр 258 хүний сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн сувилалд шилжлээ. Эдгээрийн найм нь оюутан, 49-65 насны хоёр хүн байна. Нийт 17-55 хоног эмчлэгдэн гарч байна. Оюутнууд 17-19 хоног эмчлэгдсэн бол, элэгний өвчлөлтэй 45 настай хамгийн их анхаарал тавьж байсан иргэн маань эдгэрээд гарлаа" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Юун сүртэй юм бэ. Аюултай гээд ургуулж бодоод байвал короно туссан л бол бараг үгүй болгох хэрэгтэй юм шиг санадаг болсон нь УОК -ын айдаст автуулах ажиллагаа амжилттай хэрэгжсэн гэсэн үг. Одоо сонгууль гээд л үнсэлцэж үнгэлцээд л байгаа биз дээ. Халдвар тархаж Монгол сүйрэхээр л боллоо Нар гарч л байгаа биз дээ.
2020-06-15
Зочин:
ХӨСҮТ-ийнхэн сайн ажиллаж байгаа. Харин ОХУ-аас ирээд 21 хоног тусгаарлалтад байгаад гэртээ гарч мөн гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсийн гэрийнхэн нь ажил албандаа зүгээр л явцгааж байгаа нь эрсдэлтэй биш үү? Гэрийнхнийг нь мөн 14 хоног гэрт нь тусгаарлах хэрэггүй юм уу? Ямар дүрэм, журамтай байдаг юм бэ?
2020-06-15
irgen:
bayar hyrgieee amjilttai l baina
2020-06-15