ЭМЯ: Газар, тариалан эрхлэгчдэд өгөх зөвлөгөө
2020-06-18

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан газар, тариалан эрхлэгчдэд зөвлөгөө өглөө. Үүнд:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

  • Амны хаалт зүүх

 

  • Биеийн халуун үзэх

 

  • Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих

 

  • Гараа сайтар савандаж угаах

 

  • Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчтэй байх

 

  • Бээлий, нүдний шил хэрэглэх

 

  • Бохир гараар ам, хамар, нүүрэндээ хүрэхгүй байх

 

  • Машин, техник хэрэгслийн хүрд, бариул зэрэг хүний гар их хүрдэг хэсгийг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх

 

  • Ажлын хувцсаа тогтмол угааж, цэвэрлэх

 

  • Алчуур, хувцас, хөнжил, гудас зэргийг наранд тавих

 

  • Ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй, өөрийн усны савтай байх

 

  • Сүү, цагаан идээ, жимс ногоо зэрэг шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх

 

  • Бүлээн шингэн ойр ойрхон уух

 

  • Тамхи дамжуулан татахгүй байх

 

  • Шүлсээ ил задгай хаяхгүй байх

 

  • Хэт ядрахгүй, эрт амрах

 

  • Ковид-19-ийн талаарх мэдээлэлтэй байх

 

  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандахыг зөвлөж байна.
Shuud.mn
Сонин хачин