Д.Нямхүү: Дахин 10 оюутан эдгэрлээ
2020-06-24

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.24/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  9 сая 330 мянган   хүн халдвар авч,  473 мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  151 мянгаар, нас баралт 5 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 6 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжлээ.  Ажиглалтад нийт 2136 хүн байна. 1-5 насын 115 хүүхэд, 46 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 227  хүн байгаа.  Орон нутгийн 13 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  177 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 3  дуудлага ирсэн.

 

АНУ-д 26600 гаруй шинэ тохиолдол, 410 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 39400 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр  1 сая 145 мянга  гаруйд хүрээд байна.  Харин нийт нас баралт 52640 гаруй болжээ.  

 

БНСУ-д 51 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. БНХАУ-д 12 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бол  3 гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол,  9 дотоодын халдвар байна.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид  нийт 249 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Алтанбулагаар боомтоор орж ирсэн 39 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд короавирус илрээгүй. Сайн мэдээ арван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ.  Эдгээр иргэд нь 19-35 насны оюутнууд байна.

 

Манай нийт батлагдсан тохиолдол 215  эдгэрсэн тохиолдол  168 боллоо. Харин эмчилгээнд 47  хүн байна. биеийн байдал хөнгөн 41, хүндэвтэр 6сиргэн байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин