Д.Нямхүү: Халдвар нэмэгдээгүй, таван хүн эдгэрлээ
2020-06-27

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа,  ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар оролцов.

 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон бусад салбар лабораторид нийт 172 хүний сорьцонд шинжилгээ хийлээ. Бүгдэнд нь вирус илрээгүй. Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байна" гэлээ.

 

Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 219 болсон. Үүнээс 175 хүн эдгэрсэн бол өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 44 хүн эмчлэгдэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдлыг ангилбал хөнгөн 35, хүндэвтэр 9 хүн байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин