Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаагаа эхлүүллээ
2020-07-06

 

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

 

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүд болон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцсон юм.

 

Тус төв нь Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийг түшиглэн байгуулагдсан бөгөөд 40 гаруй ажилтан, алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.

 

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дүрэмт болон тусгай зориулалтын 40 гаруй нэр төрлийн хувцас хэрэглэлийг стандарт шаардлагын дагуу оёж үйлдвэрлэх туршилт үйлдвэрлэлийн хэсэг, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг цэвэрлэн ариутгах, засан сэлбэх, туршин шалгах үйл ажиллагааг явуулах  цэвэрлэгээний гэсэн хоёр хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.

 

Мөн туршилт үйлдвэрлэлийн хэсэг нь хатгамалын, эсгүүрийн болон гүйцэтгэн боловсруулах, бөөнөөр үйлдвэрлэх оёдлын, захиалгат хувцасны гэсэн дөрвөн тасагтай бөгөөд өдөрт дунджаар 70 орчим ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Бор:
ОБЁГ дарга гэх Бадрал нь 10 жилийн өмнө цүнх баригчаар ирж байсан хүн өнөөдөр аврагчдын мөнгөнөөс бидний татвараас цулайтал хулгайлж одоо олон хуас барилга бёнз машины эзэн болж Эби гээс гёнёрал цол авч төрөөс төрсөн тэрбумтан болжээ.энэ богинохон түүхийн Онцгойнхон мэднэ дээ.гал сөнөөгчдийн амьдрал улам уруудаж харин энэ нөхөр цулайсаар.Төр түмэн нүдтэй гэдгээр хууль хяналтынхан луйварчны явдлыг мэдэж АТГ аас яллагдагчаар татаж олон зүйл ангиар эрүүгийн хэрэгт татсан.Гэтэл Бадрал нь булхайгаа нуухаар МАН ын ивээлд орж хөдөө гадаа ажлаартомилолт нэрийн дор хуулийн байгуулагаас зугатаж явж хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгахыг санаархаж бна. Ковид оос өмнөх 2 жилд гадаадад сардаа доод тал нь 1ээс 2уудаа явж зугтдаг байлаа. Онцгой албыг маш муу хувцас тёхник хэрэгсэлээр хангаж чадваргүй болгож бна Хятад Солонгосын хамгийн муу тёхникийг хямд авч Вагнёр Азийн хашаанд авчирч галын машины жолооч нараар угсруулж байлаа.Жаргалантад том хаус бариулж улсын төсвөөр хажуудаа граж бариулсан байдаг.Одоо зугатаж Элчингээр явах санаатай дагаа нөгөө хэрэг нь яллагдагчаар татагдаад удахгүй ялтан болж ялаа эдлэх биз дээ.Худлаа мөнгө хөрөнгө үрж хуулиас зугатаж зугаалахаа боль хүүхэн бадралаа
2020-07-06