1040 км замыг гүйж туулна
2020-07-22

 

Хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар Алтай хотын төв Жанчив баатрын талбайгаас Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбай хүртэл 1040 км замыг туулж явна.

 

 

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 90 жил, Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан, 34 хоногт туулах энэхүү түүхэн гүйлтийн замдаа тэрбээр долдугаар сарын 05-нд гарсан бол 11 дэх хоногтоо 400 гаруй км замыг туулан өчигдөр Баянхонгорт аймагт иржээ. Б.Болдбаатар нь замдаа өглөө 15 км, үдээс хойш 15 км гүйх зэргээр өдөрт дунджаар 30 км замыг туулсаар наймдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбайд төлөвлөгөөт 1040 км гүйлтийн замаа амжилттай дуусгах юм.

 

Түүхэн гүйлтийг Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар гүйцэтгэх бол дасгалжуулагчаар нь спортын мастер, түүний төрсөн дүү Б.Батбаатар, эмчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч, найз Л.Гантөмөр, тогоочоор бэр Ч.Цолмон, жолоочоор зээ дүү О.Алтаншагай нар ажиллаж байна. Дэлхий нийтэд Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан “Ковид-19 цар тахлын эсрэг хамтдаа”, “Хүчирхийллийн эсрэг хайр түгээе” уриан дор энэхүү гүйлтээ хийж байгаа нь дэлхий нийтийг эрүүл энхийн төлөө өөрөө өөрийгөө ялан дийлэхийг уриалсан, үлгэрлэсэн, уужуу сэтгэлт Монгол хүний ухааны цараа, сэтгэлийн хатыг харуулсан түүхэн үйл явдал болж байна. М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Хаа яваа бол доо, хонгор минь ээ
2020-07-27
алт зочин:
Б.Болдбаатарынхаа хатан зориг, тэвчээр, их зүтгэл, сэтгэлээр бахархаж байна. Амжилт хүсье.
2020-07-23
Эрүүл саруул сайхан ах байна
2020-07-23
Прокурорын байгууллагынхаа ойд барьж буй хамгийн том бэлэг байна аа. Танд амжилт хүсье.
2020-07-22
irgen bn:
Hudulguun bol eruul mend oilgoj av. Uuriin chin ene surug setgegdel harin hend ch hereggui. Nastai hun gehde mundag bna bargiin hun iim tevcheer gargaj chadahgui chi ch chadahgui.
2020-07-22
irgen:
Eruul bh undes bol hudulguun. Amjilt husey.
2020-07-22
Otgoo:
Амжилт хүсье ! Мундаг ах байна !
2020-07-22
Zochin:
Mundag bna aa amjilt
2020-07-22
Zochin:
Mundag bn shvv amjilt hvsey. zaluuchuud vlger jishee awah heregtei. zarim neg sheesnii gazraach alhaj chadahgvi yumnuud olon yum bitii yri.
2020-07-22
Enkhbayar:
Baharhaj bna taniar. Amjilt husey
2020-07-22
энхээ:
Амжилт хүсье. Бусдад үлгэрлэн хайрыг түгээж байгаа Танд баярлалаа.
2020-07-22
Balai yumnuud olshrood baina ugui yu
2020-07-22
МОНГОЛ ГААМП ӨВӨӨ БАЙХ НЬ. АМЖИЛТ. БИЕЭ БОДООРОЙ.
2020-07-22
Hend ch hereggui guilt
2020-07-22
irgen bn:
Hudulguun bol eruul mend oilgoj av. Uuriin chin ene surug setgegdel harin hend ch hereggui. Nastai hun gehde mundag bna bargiin hun iim tevcheer gargaj chadahgui chi ch chadahgui.
Balai yumnuud olshrood baina ugui yu