Н.Төгсцогт чансааны магнайд бичигдлээ
2020-08-24

 

Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жинд Дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулаанд оноогоор ялагдсан Н.Төгсцогт ирэх есдүгээр сарын 19-нд Мексикийн Эдуардо Рамирестай “ title eliminator” статустай (хэн ялсан нь цаашаа дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болно гэсэн үг) “ Mohegan Sun Arena” ордонд тулалдахаар болоод байна.

 

WBC саяхан боксчдын шинэ чансааг зарласан бөгөөд 57,2 кг-ийн жингийн чансааг манай Н.Төгсцогт манлайлж, түүнтэй өрсөлдөх Э.Рамирес дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Н.Төгсцогт Э.Рамиресийг ирэх тулаанд ялбал өнгөрөгч хоёрдугаар сард оноогоор ялагдсан Гэри Рассельтай дахин дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдаж, “ даагаа нэхэх” сайхан боломжтой болох юм.

 

Харин энэ жинд дэлхийн аваргын цол, бүсийг эзэмшиж буй АНУ-ын Гэри Рассель дараагийн тулаанаа WBO холбооны 66,7 кг-ийн жингийн Дэлхийн аварга, WBA, WBO, IBF, WBC гээд дөрвөн том холбооны гурван өөр жинд зургаан удаа дэлхийн аварга болж байсан , мэргэжлийн рингэнд 36 тулаан хийхдээ ялагдаж үзээгүй яваа АНУ-ын Теренс Кроуфордтой хийхээр санал хүргүүлсэн тухай сураг гараад буй. Хэрэв энэ үнэн болбол WBC дүрэм ёсоор 57,2 кг-ийн жинд дэлхийн аваргын суудал “эзгүйрэх” магадлалтай. Ингэвээс Төгсөө маань нэг тулаанаар ч дэлхийн аварга болох боломж гарч ирнэ.

Ц.Энхтүвшин

Shuud.mn
Сонин хачин