А.Амбасэлмаа: Хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-08-26

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.26/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 23 сая  гаруй хүн халдвар авч, 823 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 206 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас  зургаан  хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол  297 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт  3864 хүн байна.  Цэргийн төв эмнэлэгт 56 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүн эрчимт эмчилгээний тасагт  байна. 119 дугаарын утсанд 84 дуудлага ирсэн байна. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 488 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 

 

Бусад шинжилгээг задалж хэлбэл,  энэ  сарын 04-нд  Токио-Улаанбаатар онгоцоор ирсэн 248 хүний шинжилгээ,   наймдугаар сарын 06-нд Шинэ Дели -Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 187  хүний давтан шинжилгээ  гадны улс руу явах хүсэлт гаргасан 12  хүний шинжилгээ, 28 эмч ажилчдын шинжилгээ,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн  27 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, тандалтын зорилгоор авсан таван хүний шинжилгээ, сувиллын ажиглалтад байгаа гурван хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 36 хүний давтан шинжилгээ   байна.

 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 300 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 289 боллоо. Нийт эдгэрээд гарсан 289 хүний 31 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 45 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 223 хүн байна.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 11 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 10 хүний биеийн байдал хөнгөн, нэг  хүний биеийн байдал хүндэвтэр байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
мэдээж оросууд биз
2020-08-27
Гаднаа битгий вирус зөөгөөд байгаачээ. Сургууль эхлэх боллоо малнуудаа
2020-08-26
irgen:
edgesen hymyyst dahin haldvar ilreed baina shyy...irgedee oorsdoo l oorsdiigoo hamgaalaarai maskaa zyygeeree
2020-08-26
Od:
Haanaas irsen humuus be? Tuuniig ni yagaad nuugaad baigaa ym be Everten tuurainanii ehner huuhduud ymuu haashaa ym
2020-08-26
мэдээж оросууд биз