COVID-19: Египет ирэх сарын нэгнээс жуулчин хүлээн авна
2020-08-27

Египетийн эрх баригчид гадаадын жуулчдад зориулсан журмаа сулруулан, ирэх сарын нэгнээс музей, археологийн дурсгалт газруудыг нээхээр болсон талаар Regnum агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Египетийн оршин суугчид болон гадаадын жуулчид тус улсын муж, хот хооронд зорчиход тавигдаж байсан бүхий л хязгаарлалтуудыг цуцлах бол аравдугаар сараас Нил мөрнөөр аялах усан онгоцны аяллуудыг сэргээхээр болсон байна. 

 

Түүнчлэн Египетийн аялал жуулчлалын түүхэнд анх удаа жуулчдын санал, гомдлыг хүлээн авах утас ажиллуулж эхлэх юм байна. Энэ шууд утсаар араб эсвэл англи хэлээр зочид буудлууд, хөтөч болон бусад төрлийн үйлчилгээтэй холбоотой гомдол гаргах боломжтой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
bat:
mongo olohgui bol vhleee yu
2020-08-27
irgen:
teneg hymyys l juulchilna iim yed, uhaantai hymyys ni dor hayj 2 jil haashaach yavahgui shaardlagagui bol
2020-08-27