Жүдогийн тэмцээнүүд эргэж ирэх нь
2020-08-31

 

Олон улсын жүдо бөхийн холбоо нэгэн баяртай мэдээ дуулгаж, "IJF WORLD JUDO TOUR" тун удахгүй эхлэх гэж байгааг уламжиллаа.

 

Тэдний төлөвлөснөөр энэ оны аравдугаар сард Унгарын Будапештийн Их дуулга, арванхоёрдугаар сард Японы Токиогийн Их дуулга, 2021 оны нэгдүгээр сард Катарын Дохагийн Мастерс гэсэн гурван том тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Дурдсан гурван тэмцээнээс "Токио 2021" зуны олимпийн эрхийн оноо олгох учиртай. Мөн 2020 онд тивийн холбоод бүс нутгийн хэмжээнд хэд хэдэн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо тэмцээний талаар албан ёсны мэдээллийг ойрын үед албан ёсоор өөрсдийн вэбсайтад нийтэлнэ гэдгээ зарлажээ. Мөн тэмцээн зохион байгуулахдаа цар тахлын нөхцөл байдалд гаргасан зөвлөмж, шаардлага, стандартыг мөрдөж, гол нь тамирчдын эрх ашгийг тэргүүнд тавина гэдгээ амлалаа.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
dotorhiig ni unshchih
2020-08-31
модон орчуулгатай гарчиг бна
2020-08-31
dotorhiig ni unshchih