COVID-19: Оросын хоёр дахь вакцины туршилтын дүнг зарлав
2020-09-03

Наймдугаар сарын дундуур ОХУ коронавирусийн анхны вакцин гарган авснаа зарлаж, улсын бүртгэлд бүртгэж байв. Харин есдүгээр сарын гуравны өдөр Орост боловсруулж буй хоёр дахь вакцины туршилтын үр дүнгийн талаар мэдээлжээ. 

 

Regnum агентлагийн мэдээлснээр, Оросын хэрэглэгчийн хяналтын газрын "Вектор" төвд боловсруулж буй коронавирусийн вакцины клиник туршилтын эхний шатанд оролцсон сайн дурын есөн оролцогч бүгд эмнэлгээс гарсан байна. Оросын хэрэглэгчийн хяналтын газрын мэдээлснээр, сайн дурынхны бүгдийнх нь бие сайн, зовуургүй байгаа гэнэ. Тэдэнд "ЭпиВакКорона" вакцин туршсан бөгөөд бүгд есдүгээр сарын нэгний өдөр эмнэлгээс гарчээ.

 

"Клиникийн туршилтын хоёр дахь шат судалгааны протоколыг хатуу баримтлан үргэлжилж байна" хэмээн Оросын хэрэглэгчийн хяналтын газар мэдээлснийг Regnum агентлаг дамжуулсан байна.

 

"Вектор" төвийн боловсруулж буй энэхүү вакциныг 10 дугаар сард бүртгэж, 11 дүгээр сард үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

COVID-19: Анхны вакцин буюу түүнийг "Спутник" хэмээсний учир

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин