Статистик: Ажил хайж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь дипломтой
2020-09-14

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2020 оны наймдугаар сарын Нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.

 

 

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны наймдугаар сард шинээр 4.9 мянган иргэн ажил хайж бүртгүүлжээ. Бүртгэлтэй байсан 939 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар буурч, өмнөх сараас 1.3 хувиар өсчээ.

 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд боловсролтой. Дөрвөн хүн тутмын нэг нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой байна. 

 

Ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-39 насны залуучууд эзэлдэг.

Shuud.mn
Сонин хачин