Навальный Орос руу буцна
2020-09-15

Өдгөө Германд эмчлүүлж байгаа Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный биеийн байдал нь дээрдмэгц эх оронруугаа буцан, өмнөх ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн талаар Германы аюулгүй байдлын байгууллагын өндөр албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар New York Times мэдээллээ. Даваа гаригт түүний эмчлүүлж байгаа Шарите эмнэлэг Навальныйн биеийн байдал сайжирсаар байгаагийн дээр уушгины хиймэл амьсгалын аппаратыг салгасан, орноосоо босч чадахаар болсон хэмээн мэдэгдсэн юм.

 

"Тэр Германд цагаачлахгүй. Харин Орос руу, гэртээ харьж, үйл хэргээ үргэлжлүүлэхийг хүсч байгаа" хэмээн Аюулгүй байдлын байгууллагын нэрээ нууцалсан төлөөлөгч New York Times-д мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн өгүүлснээр, Навальный "ямар нөхцөлд байгаа гэдгээ сайтар ойлгосны дээр юу болж өнгөрсөн, хаана байгаагаа мэдэж байгаа" гэнэ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 20-ны өдөр Навальный онгоцоор зорчих үедээ бие нь муудаж, улмаар онгоц нь Омск хотноо шуурхай газардан, түүнийг эмнэлэгт хүргэсэн юм. Омскийн эмч нар шинжилгээ хийсний дүнд цусан дахь чихрийн хэмжээ эрс өөрчлөгдсөнөөс үүдэлтэй бодисын солилцооны алдагдал гэсэн үндсэн онош тавьсан. Үүний шалтгааныг нарийвчлан тогтоож чадаагүй ч Навальныйн цус болон шээснээс хорт бодис олоогүй гэж эмч нар мэдэгдэж байлаа.

 

Харин, наймдугаар сарын 23-нд Навальныйг Берлиний эмнэлэгт хүргэснээс хойш Германы цэргийн эмч нар шинжилгээ хийхэд "Новичок" бүлгийн хордуулагч бодисоор Навальныйг хордуулсан нь тогтоогдсон гэж ХБНГУ-ын эрх баригчид мэдэгдэж байлаа. 

 

Навальный комоос гарч, Европын холбоо хэргийг шалгахаар төлөвлөж байна

ОХУ: Навальныйн хэргийг шалгах үндэслэл байхгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hogiin amtan gadniihnii gar hol bolson eh orniihoo esreg
2020-09-15