Трамп халдвар авсан мэдээ газрын тосны үнэд нөлөөлөв
2020-10-02

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл ихээхэн шуугиан тарьж, газрын тосны зах зээлд ч нөлөөлж эхэлжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, 10 дугаар сарын хоёрны өдөр АНУ Дональд Трамп эхнэрийн хамт өгсөн шинжилгээний хариу нь эерэг гарсан талаар мэдэгдсэний дараа газрын тосны үнэ хоёр хувиар буурсан байна. Brent маркийн газрын тосны фьючерс үнэ баррель нь 1,98 хувиар буурч 40,12 доллар болсон бол  WTI маркийн газрын тосны фьючерс үнэ 2,01 хувиар буурч 37,94 доллар болжээ. 

 

Эргэн сануулахад, Дональд Трамп эхнэрийн хамт коронавирусийн халдварын улмаас Цагаан ордонд тусгаарлалтад орсон бөгөөд эмчилгээгээ хэдийнэ эхлүүлсэн байна. Ерөнхийлөгчийн эмчлэгч эмчийн мэдээлснээр тэдний бие сайн байгаа, Трамп ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ. 

 

Трамп коронавирус туссан ч ажил үүргээ гүйцэтгэнэ

COVID-19-ийн талаарх худал мэдээллийн гол эх үүсвэр нь Трамп гэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин