Буриад лам нар COVID-19-ийн эсрэг ном хурна
2020-10-06

Оросын буддын шашинтнуудын тэргүүн XXIV Пандит хамба лам Дамба Аюшеевийн шийдвэрээр Оросын Буддын шашны бүхий л хийдэд коронавирусээр өвчилсөн хүмүүсийг түргэн эдгэх, шинээр халдвар дэгдэх тохиолдлуудыг багасгахын тухайд нэмэлт ном хурахаар болжээ. "Байкал дейли" сайтын мэдээлснээр, 10 дугаар сарын наймны пүрэв гаригт, билгийн тооллын 21-ний өдөр лам нар Их оточ хурлыг хурж, Ногоон дарь эхийн магтаал унших гэнэ. 

 

Шинэ төрлийн коронавирусийн халдвар эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор хамба лам Дамба Аюшеев хүмүүст хандан өөрийгөө болон ойр дотныхноо хамгаалахыг хүсчээ. "Бид амны хаалт зүүн, гараа сайтар угааж, ариутган, олны хөлийн газарт бусдаас зай барих зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөрдсөнөөрөө энэ вирусийн дэгдэлтийг зогсооход эмч нарт тусалж чадна" хэмээн Оросын буддын шашинтнуудын тэргүүн Дамба Аюшеев онцолсон байна. 

 

Энд дуулгахад, өмнө нь Буриадын хэрэглэгчийн хяналтын газрын дарга болон Буриадын тэргүүн нар сүсэгтнүүдийг хурал номд оролцохоос аль болох татгалзахыг уриалж, олон хүн цугларсан энэ төрлийн арга хэмжээ нь халдвар дэгдэх шалтгаан болж байгааг анхааруулж байлаа. Өмнө нь, энэ оны дөрөв болон тавдугаар саруудад Кижингин аймагт 200 гаруй хүн халдвар авсан тохиолдол гарч байв. Ийнхүү олноор халдвар авсан нь хурал ном, оршуулгын ёслолд оролцсонтой холбоотой байжээ. Түүнчлэн шашны зан үйл үйлдсэний улмаас Тункин аймагт 66 хүн нэг дор халдвар авсан тохиолдол гарч байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Manaid covidiin surgaar gandand nom unshsan.odoo manaid uvchin alga l bn. Isusiinxen gandang shyyxed uguud torguuli taviulsan. Yagaad gesen chini olon lam nar covidiin esreg mongol ulsiin tuluu nom xural unshlaa gej uchirgyi gomdood shyyxed gomdol gargaad shyyx gandand torguuli tavisaniig ard tymen medeegyi bx
2020-10-06
guest:
онлайн лайв байна уу ? дагаж бясалгах гэсэн юм.
2020-10-06