"Монголбанкны Ерөнхийлөгч мөнгөн дэвсгэрт дээр гарын үсэг зурдгаа боль"
2020-10-07

 

УИХ-аас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байгаа. Гишүүд мөнгөний бодлого, валютын зохицуулалт, төгрөгийн ханшны асуудалд шүүмжлэлтэй хандаж байлаа.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Төсвийн болон мөнгөний бодлогыг уялдуулах хэрэгтэй. Гадаад өрийн дарамтаас сэргийлэх талаар Монголбанк арга хэмжээ авах хэрэгтэй. Арилжааны банкуудын нөхцөл байдал хүнд байгаа. Хамгийн түрүүнд хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. "Капитал" банк шиг иргэдийн эрх ашгийг хохироож болохгүй. Эзэд нь юмаа авч яваад, иргэд хохирдог байж болохгүй. Хууль шүүхээр явсан ч иргэдийн хохирлыг арилгаж чадахгүй. Арилжааны банкуудын хадгаламж, харилцагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлийг барьж, гаднын заавраар явж байгаа зүйлүүдийг болих хэрэгтэй. Үндэсний дархлаа хэрэгтэй. "Оюутолгой"-н валютыг яагаад үндэсний банкаар явуулж болдоггүй юм, энэ асуудал шийдэгдэхгүй байна. Бусад нь шийдэгдээд. 

 

Төгрөгийн ханшаа унагаачхаад мөнгөн дэвсгэрт дээр бахархалтай нь аргагүй гарын үсэг зурдгаа Монголбанкны Ерөнхийлөгч нар боль. Ард иргэдээ даапаалахаа боль. Өндөр ханштай доллар дээр АНУ-д нар гарын үсгээ зурдаг. Бас ханш сайтай ч зарим орныхон гарын үсгээ зурдаггүй. Иен, хонгконг доллар дээр гарын үсгээ зурдаггүй" гэсэн байр суурийг илэрхийлж байв.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
!!!!:
HUDLAA SHAL HUDLAA
2020-10-07
mon:
udahgui dollar 5000 hvren gehiiin vnenvvvv
2020-10-07
dfdsf:
Төгрөгийн ханшийн уналтад Монгол банк ганцаараа буруугүй л дээ. Сангийн яам үүнд онцгой оролцоотой. Татвар, гаалийн бодлогыг Сангийн яам барьдаг. Дээр нь эдийн засгийн хөгжлийн асуудал байна. Ер нь бол эцсийн эцэст хэн түрүүлж луйвар хийсэн нь хождог болгочихсон улстөрчдийн л буруу. Үнэтэй машин, архи дарс, гоо сайхан, хувцас, төмөр, пластмас, бөс бараа, хүнсний бусад зүйлс, барилгын материал гол эдгээр бүтээгдэхүүний импортыг хаах. Дотооддоо үйлдвэрлэдэг боломжийг бүрдүүлж ажлын байр бий болгох хэрэгтэй. Хийе гэвэл хийх байсан. Даанч дарга нар цавчаагаа бодоод хийхгүй байна л.
2020-10-07