Навальныйн хэргээс үүдэж Европын холбоо 9 хүнд хориг тавина
2020-10-09

Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг хордуулсан хэрэгтэй холбоотойгоор Оросын есөн иргэний эсрэг Герман, Франц улс хориг тавьж болзошгүй талаар нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээлэл дээр үндэслэн  Le Monde сонин мэдээлжээ.

 

Сонины мэдээлснээр, Европын холбооны "хар жагсаалтад" Оросын Ерөнхийлөгчийн захиргаа болон хүчний байгууллагуудын ажилтнууд багтаж болзошгүй гэнэ. Эдгээр иргэдийг Европын орнуудын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг хориглох, банкны дансуудыг царцаах арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа бөгөөд "Навальныйг хордуулсан гэмт хэрэг болон олон улсын эрхзүйг зөрчсөний төлөө хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн хүмүүсийн эсрэг хориг тавина" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн өгүүлснээр, Оросын Органик хими, технологийн эрдэм шинжилгээ судалгааны улсын хүрээлэнгийн ажилтнууд багтаж магадгүй гэнэ. Хориг арга хэмжээний жагсаалтыг энэ сарын 12-ны өдөр Брюссель хотноо Олон улсын асуудал хариуцсан зөвлөлийн хурлаар хэлэлцэх аж.

Zeit: Навальныйг зөвхөн ТУСГАЙ АЛБАДАД байдаг хороор хордуулсан 

Навальный: Намайг Путиний зааварчилгаагаар хордуулсан

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин