COVID-19: Москвад дахин хязгаарлалтын арга хэмжээ авч эхэллээ
2020-10-09

Коронавирусийн дэгдэлтийг хязгаарлах зорилгоор Оросын нийслэл Москва хотод дахин хязгаарлалтын арга хэмжээнүүдийг баасан гаригаас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. 

 

Regnum агентлагийн мэдээлснээр, хотын захиргаа нийтийн тээврийн ачааллыг бууруулж, 10 дугаар сарын есний өдрөөс эхлэн түр хугацаанд сурагчид, 65-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  хөнгөлттэй зорчих эрхийг түр хугацаанд цуцлахаар болсон байна. 

 

Түүнчлэн 10 дугаар сарын есний өдрөөс эхлэн дунд сургуулиудыг 14 хоногийн хугацаатай амрааж, Москвагийн компаниудын ажилтнуудын 30 гаруй хувь нь гэрээсээ ажиллахаар болжээ.

 

Энд дуулгахад, ОХУ, тэр дундаа нийслэл Москва хотод коронавирусийн дэгдэлт намжихгүй байгаа юм. Өнгөрсөн хоногт 3000 гаруй халдвар шинээр бүртгэгдсэнээс 1000 гаруй хүн эмнэлэгт хэвтжээ. Мөн пүрэв гаригт 1424 хүн эмчлэгдэн, эмнэлгээс гарч, энэ хотод эдгэрсэн хүний тоо 259 127 болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин