Карабахын дайн: Сөргөлдөгч талууд Москвад уулзахыг зөвшөөрөв
2020-10-09

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Уулын Карабахын нөхцөл байдлыг зохицуулах үүднээс сөргөлдөгч талуудыг гал зогсоохыг уриалахын дээр Москва хотод хэлэлцээрт урьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Карабахын дайн: Путин сөргөлдөгч талуудыг Москвад хэлэлцээрт урив
 

Азербайжан болон Армени улс энэ саналыг хүлээн авч, Москва хотноо болох зөвлөгөөнд оролцохыг зөвшөөрсөн талаар Оросын Гадаад хэргий яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэнийг РИА Новости дамжууллаа. "Баку, Ереван Москвад болох зөвлөгөөнд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Зөвлөгөөнийг зохион байгуулахаар бэлтгэж байна" хэмээн ГХЯ-ын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.

 

Уулын Карабахд есдүгээр сарын 27-ны өдөр зэвсэгт сөргөлдөөн эхэлж, Азербайжан, Армени улс мөргөлдөөн өдүүлсэнд харилцан нэгнээ буруутгаж байгаа юм.

 

Карабах: Арменийн хохирол нэмэгдэж, Карабахыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан 11 дэх өдөр

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин