ВИДЕО: “АСА" циркийг циркчидэд өгөөсэй
2020-10-09

 

Циркийн уран бүтээлчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Циркийн  тэнхимийн зөвлөх багш, хүндэт профессор У.Энхбаяр:

 

-Циркийн сургууль үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна.  Коронавирус цар тахлын улмаас хуваарийн дагуу хийгдэх ёстой байсан ажлууд хойшилсон.

 

Сургуулийнхаа төгсөгчийн бэлэглэсэн  асар циркид ойн тоглолтоо зохион байгуулах гэж байна. Бидний зорилго баяр тэмдэглэхдээ биш, ахмад үеээ дурсах, байгаа нөхцөл байдлаа харуулах, өнөөдрийн байдалдаа дүгнэлт хийх, ирээдүйгээ тодорхойлох юм.  

 

-МУУГЗ Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү:

 

-Хуучин циркийн барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан. Циркийн барилга бариулах,  Циркийн барилга бариулах асуудал олон жил яригдаж, улсын төсөв хүндрэлтэй гэдэг шалтгаанаар хойшилсон. Гэхдээ манай улсын циркийн урлаг, азид тэргүүлдэг, дэлхийд  дээгүүр ордог. Энэ жил циркийн сургууль үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа. Коронавирус цар тахлын улмаас олон төлөвлөсөн ажлууд маань тэнхимийн хүрээнд явсан. Харин одоо төр, засгийн шийдвэрийн дагуу олонд  үйл ажиллагаа хүргэх боломж гарч байгаа учраас  энэ сарын 10,11-нд тоглолтоо  тоглох гэж байна. Цирк бол тусгай орон зай,  техник шаардаж байдаг. Төгсөгчийнхөө  бэлэглэсэн асарт тоглолтоо тоглох гэж байна.

 

Бүжиг, Циркийн  мэргэжлийн сургуулийн захирал МУУГЗ, Дэд профессор  Н.Оюун:

 

-Одоогийн байдлаар циркийн сургалтаа биеийн тамирын зааланд болоод бусад нөөц боломжоо ашиглаж орж байна. Циркийн урлаг гэдэг орон зай шаардсан өвөрмөц  урлаг. Бид “Асар цирк” -дээ 80 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Гэхдээ  цаашид хүйтрэх учраас асар циркид үйл ажиллагаа явагдахгүй гэсэн үг. Аса циркийн засвар дуусаж ашиглалтад ортол бусад нөөц боломжоо ашиглаж байна. Циркийн хичээл стандартаараа явахад маш  хүндрэлтэй байгаа. Аса циркийн засварын ажил дууссан ч бид түрээсэлж сургалтаа явуулдаг. Циркийн сургалт нь өндөр түвшинд хүрсэн боловч сургах боломж  тааруу байна. Бидний хүсэж байгаа зүйл боло Аса циркийг циркчидэд өгөөсэй гэж хүсэж байна.

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Tsirkiig uls medeldee awcn tsirkiin urlagiig hogjuuljyzegcn tumen maani tsirkee yzej baysaasai bilee
2020-10-11
Nam bus irgen:
Yag unen.
2020-10-11
ds:
Unuudur tsirkiin oi gej asart tsuglaj bgaa humuusiig haraad setgel emterch blaa. Mongoliin tsirkiin aav eej uvug deedes altan ueiin . Danzan .Sodnom Damdinsuren RADNAABAZAR TSendayushuud Norovsambuu Tserendorj Majigsuren Tseye. Batsuh DavaahuuGanbold Ariunbold Damdin geh met tengerees hardag bl haraad nulimasaa barj bgaa bhdaa . Sugar Lundee nariin hiisen nugel .tuhain ueiin shunal n nudeeree garsan deedchuud neg l udur ard tumniihee umnu tseerlegdeh bolno doo.tuhain ued soyoliin said ner zuusen nuhur ch urshuugduhguee!
2020-10-10
Зочин:
.
2020-10-10
зочин:
Сумочинд цирк ямар хэрэгтэй гэж Хувьчилж өгсөн Сугар Лүндаа нарт хариуцлага тооцох хэрэгтэй
2020-10-10
зочин:
нөгөө өмч хувьчлалыг шалгах оюунэрдэнэ худалч яасан бэ ? энэ аса гэж нөхөр циркгүйгээр үхэх гээд байгаа юмуу ард олны юмыг нэр төртэйхэн өгчихөөчдээ хийсэн хөрөнгө оруулалтыг нь хүрэлсүх төрөөс төлчих хүрэлсүх урлагийн байгууллагуудийн асуудлийг шийдээд байх шиг байх юм төрийн өмч олон хэрэгцээт монголын өмчийг эзэд нь өгөөч байгаа юмандаа сэтгэл ханамжтай байгаач ямар ч шуналтай новш вэ ? ард олны хайр хүндэтглийг даагаач хүрэлсүхийг яаж шийдэхийг олон түмэн хүлээж л байна баталгаатай хэлхэд хэзээч чадахгүй учир нь дээрээ шудрага юм юу ч байхгүй хуйвалдаан нь аалзны шүлс гэсэн үг
2020-10-10
Nam bus irgen:
Yag unen.