Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар 24553 иргэн эх орондоо ирсэн
2020-10-14

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.14/ хийлээ. 

 

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа  Б.Ууганбаяр:

 

-Өнөөдрийн байдлаар 81 улс руу 90 удаагийн тусгай нислэг үйлдсэн байна. Нислэгээр 18009 иргэн эх орондоо иржээ. Мөн хилийн боомтоор 6544 иргэний татан авчээ. Нийт 24553 иргэн эх орондоо ирсэн.

 

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээс бага насны хүүхэдтэй 3010, эрүүл мэндийн шалтгаантай 1929 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 348, ахмад настан 1486 иргэн, жирэмсэн эмэгтэй 623, саатуулагдсан 87, энхийг сахиулагч 427, санхүүгийн хүндрэл болон хүндэтгэх бусад шалтгаантай 10099 иргэн байна.  Аравдугаар сар гарсаар найман удаагийн нислэг үйлдээд байна. 

 

Улсын хэмжээнд 63 тусгаарлах байранд 2662 иргэн ажиглалт, тандалтад байгаа. Нийслэлд 2345, орон нутагт 317 иргэн байна. 

 

Өнөөдрийн байдлаар 3318 албан бичиг ирснийг цаг тухайд нь шийдвэрлэж ажилласан. Гадаад улс орноос иргэдээ татан авах болон тусгаарлах байр бусад асуудлаар 11871 өргөдөл гомдлыг хүлээж авсан. Эдгээрт дүн шинжилгээ хийгээд ажиллаж байна.

 

Номхон далайн баруун бүсийн сэргэн тархаж буй халдвар нийгэм эрүүл мэндийн ноцтой байдалтай тэмцэх, стратеги гэсэн бодлогын баримт бичиг бий. Энэ баримт бичигт найман тэргүүлэх чиглэл гэж байгаа. Коронавирус төдийгүй бусад зүйлсээс үүссэн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалтай тэмцэх, бэлэн байдлыг хамгаалахтай холбоотой дэлхийн улс орнууд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тогтолцоо бий болгохтой холбоотой стратеги байгаа. Үүнтэй уялдуулаад УОК-ын шуурхай штаб шадар сайдын ажлын алба, ДЭМБ, ХӨСҮТ хамтраад орон нутагт нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдалтай холбоотой сургалт зохион байгуулж байгаа. 

 

Бид зургаан аймагт сургалтаа зохион байгуулсан. Энэ сургалтын гол зорилго нь орон нутагт байгаа шуурхай штабыг тохиолдлын удирдлагын тогтолцоо буюу олон бүтэц зохион байгуулалтад дадлагажуулах сургалтыг зохион байгуулж байгаа.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин