Карабах: Армени, Азербайжан галаа зогсооно
2020-10-26

Уулын Карабахд сөргөлдөж буй хоёр тал болох Армени, Азербайжаны хооронд хүмүүнлэгийн гал зогсоох хэлэлцээр орон нутгийн цагаар10 дугаар сарын 26-ны 07.00 /shuud.mn: Улаанбаатарын цагаар 12:00 цагт/ хүчин төгөлдөр болно гэж АНУ, Армени, Азербайжаны хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ. 

 

"Арменийн Гадаад хэргийн сайд Зогрба Мнацаканян болон Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов нар 10 дугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Стивен Бигэнтэй уулзан, 10 дугаар сарын 10-ны өдөр Москвад тохиролцосон хүмүүнлэгийн гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх, мөрдөхөд бэлэн байгаагаа баталсан. Хүмүүнлэгийн гал зогсоох хэлэлцээр  орон нутгийн цагаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны 08:00 цагт хүчин төгөлдөр болно" гэж баримт бичигт өгүүлжээ.

 

Түүнчлэн Уулын Карабах дахь сөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд Армени, Азербайжаныг ойртуулах үүднээс Минскийн бүлгийн Гадаад хэргийн сайд нар болон даргалагч орнуудын хооронд шуурхай хэлэлцээ явуулахад АНУ дэмжлэг үзүүлсэн гэж тус мэдэгдэлд онцолжээ.

 

Уулын Карабахын сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах хэлэлцээр Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлгийн хүрээнд Орос, АНУ, Франц гэсэн тэргүүлэгч орнуудтайгаар 1992 оноос эхлэн явагдаж байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын нэгний өдөр Орос, АНУ, Францын төрийн тэргүүнүүд Минскийн бүлгийн даргалагч орнуудын тэргүүний хувиар Уулын Карабах дахь нөхцөл байдлаар хамтарсан мэдэгдэл гаргаж байлаа. Тэд сөргөлдөөний нутаг дэвсгэр эдэр байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох ёстой хэмээн онцолж байв.

 

Карабах: Талууд эвлэрэхэд бэлэн гэх ч хүмүүс амиа алдсаар байна

Карабахын дайн: "Эвдрэлцээд" 16 хоног, "эвлэрээд" 3 хоног...

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин