Хятад Оросоос авах шингэрүүлсэн хийн хэмжээгээ бууруулж болзошгүй
2020-10-26

Ойрын жилүүдэд Хятад Оросын шингэрүүлсэн байгалийн хийг худалдан авах хэмжээгээ бууруулж болзошгүй, жилд 1,5 тэрбум ам.доллар хүртэл хэмжээгээр багасгах магадлалтай гэж шинжээчид үзэж байгааг Оросын Известия агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын газрын тос, хийн Петро Чайна компани дотоод дахь хийн нөхцөл байдлын өөдрөг таамаглалыг гаргасан байна. Хятадад ойрын 15 жилд эрэлт хоёр дахин нэмэгдэх хэдий ч 2035 онд ашиглагдах хийн ихэнх хэсгийг дотоодын олборлолтоос хангана гэж тус   компани үзэж байгаа гэнэ. 

 

Петро Чайнагийн таамаглаж байгаачлан дотоодын хийн үйлдвэрлэл өсвөл импортолж буй хийн хэмжээ буурч, шинэ төслүүдэд оролцох эсэхээ дахин нягтлах шаардлагатай болно гэж Оросын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн шинжээч Игорь Юшков үзэж байна.

 

Түүний үзэж байгаагаар ийнхүү Хятадын дотоодын хийн үйлдвэрлэл өсч, импорт буурвал Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дайрах Оросоос Хятад руу чиглэсэн "Сила Сибири-2" шинэ төсөл ч эрсдэлд орох гэнэ. 2020 оны есдүгээр сарын эхээр энэ хийн хоолойн төслийг эхлүүлсэн бөгөөд жилд 50 тэрбум куб.метр хүртэлх экспортын хүчин чадалтай байхаар уг хийн хоолойг тооцоолж байгаа юм.

 

Байгалийн шингэрүүлсэн хийн тухайд, өмнө нь Оросын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэл хийхдээ дэлхийн байгалийн шингэрүүлсэн хийн зах зээл дээр Оросын бүтээгдэхүүн 25 хувийг эзлэх боломжтой гэж онцолж байлаа. Гэхдээ Хятадын зах зээлийг тооцохгүй бол энэ хэмжээний үзүүлэлтэд хүрэх тун хүнд гэж шинжээчид үзэж байгаа аж.

Хятад “Сибирийн хүч”-ээс татгалзав

Шинжээч: БНХАУ "Сила Сибири-2" төслийг сонирхож байгаагаа

илэрхийлээгүй нь гол асуудал

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хятадууд ч барьцгүй улс даа, харин Японууд хэлсэн ярьсандаа улс
2020-10-27
Зочин:
Хятад ийм болохоор Трампын хятадтай худалдааны дайн хийх нь зөв юм.
2020-10-26
Ter ch deer bidend metan hii bna tuuniigee ashiglah tusul heregjuul.
2020-10-26