Өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
2012-01-19

 Баянхонгор аймгийн иргэн Л.Дэнсмаа хилс хэрэгт унасан хүүгийнхээ эрхийн төлөө Ерөнхийлөгч болон Ерөнхий шүүгчид хандан өргөдөл гаргаж хариуг нь 14 хоногийн дотор өгөхийг шаарджээ. Хэрэв эл эмэгтэйн гомдолд 14 хоногийн дотор Ерөнхий шүүгч нар хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлах болсноо мэдэгдлээ. Л.Дэнсмаа эмэгтэйн хүү Т.Төрбат нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө  найзуудын хамт согтуурч бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан байна. Түүнд Эрүүийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэн шүүж  гурван жил, дөрвөн сар, тав хоногоор хорих ялаар шийтгэсэн байна. Эл шүүхийн шийдвэрийг ээж нь эсэргүүцэн хэлмэгдсэн гэж үзэж буй гэнэ.
Shuud.mn
Сонин хачин
hilsduulsen ch bai hilsduuleegui ch bai
2012-01-20