Байден: Трамп бол вирус
2020-11-02

Энэ сарын гуравны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп ялагдвал энэ нь тус улсад коронавирусийн халдварын дэгдэлтийг даван туулах урьдач нөхцөл болох гэнэ. Ийм мэдэгдлийг Ардчилсан Намаас нэр дэвшигч Жозеф Байден ням гаригт Филадельфи хотод болсон уулзалтын үеэр мэдэгджээ.

 

"Вирусийг ялахын тулд эхлээд Трамп ялагдах хэрэгтэй гэдэгт үнэн оршиж байна. Тэр чинь өөрөө вирус" хэмээн Байден мэдэгдсэн байна. 

 

Америкийн эмч нар ашиг хонжоо олохын тулд коронавирусийн халдвар авсан хүний тоог зохиомлоор нэмж байгаа хэмээсэн Трампын мэдэгдэлд Байден ихээхэн дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна. "Энэ бол гутамшиг, тэр өөрөө гутамшиг" хэмээн Байден мэдэгджээ.

 

Жозеф Байден АНУ-д эрүүл ахуй, халдварын эсрэг арга хэмжээ авахад хэт удааширалтай ханддаг, цар тахлыг зогсоох чадваргүй гэж Трампыг байнга шүүмжилдэг юм. 

 

Энд дуулгахад, АНУ коронавирусийн халдварын тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр тус улсад 9,2 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 230 934 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Аль цэцэрлэгийн хүүхдүүд вэ энэ 2. Багшид нь ховлооч ээ хүн доромжилж болохгүй гэж зааж өг
2020-11-02