"Сургуулиасаа хэрхэн хөөгдөх вэ" номын нээлт боллоо
2020-11-03

 

Аделайдын Их Сургуулийн Геологийн тэнхимийн профессор Иэн Плаймер гуайн бичсэн “СУРГУУЛИАСАА ХЭРХЭН ХӨӨГДӨХ ВЭ?” номын нээлт боллоо.


“Уур амьсгалын шинжлэх ухаан” гэгч нь шинжлэх ухаантай огтхон ч хамаагүй. Энэ бол тоталитари үзэлтнүүдийн хүмүүсийн амьдралын бүхий л хүрээг хянахад ашиглагдах хэрэгсэл юм. Чухам иймээс л үүнийг нягталж, сорилтод оруулах шаардлагатай гэдгийг баримт фактаар харуулжээ.


Энэ ном зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэрээр суртал ухуулга, луйвар хэрхэн явагддаг тухай төдийгүй, дэлхий нийтээр ихэд моданд орж буй зүүний үзлийн эсрэг зоригтой баримттай дуугарсан сорилт дуудлага юм.


Номын анхын уншигч нарын нэг Д. Сосорбарам ”Иэн Рлаймерийн Сургуулиасаа хэрхэн хөөгдөх вэ? номыг орчуулсан Н.Хасар хянан тохинуулж хэвлэсэн П Цэнгүүн нарт талархаж байна.АНУд 1993-2006 онд хэт хүйтэрснээс саяд 2,2,хэт халснаас 1,3 хүн энджээ.

 

Халуун дулаанаас биш хүйтрэхээс болгоомжлох хэрэгтэй.НҮБ малгайтай зүүнтэнгүүд дэлхийн дулаарлаар хүнийг айлгаж,авилгал хээл хахиул,бохир мөнгөөр зугаацдаг талаар бодит мэдээлэл баримт энэ номд бий.Иэн Плаймер өөрөө Айн Рэндийн зохиолуудын Джон Галт,Ховард Роарк бодитой оршиж байгаагийн илэрхийлэл мөн.

 

 

Шинжлэх ухаан бодит үнэн хоёрыг хэрхэвч салгаж болохгүй шүү дээ...Би их баяртай байна.Ийм л хүн би өөрөө.  Рациональ,зүй зохистой,эрүүл саруул чиг хандлагагүйгээр зөв амьрахгүйг л хүн бүр мэдээд аваасай...”гэж хэлэв.


Орчуулагч Н.Хасар” Өрнийн хэвлэл мэдээллээр цаг ямагт олж сонсдог боловч бодит учир шалтгааныг нь огтхон ч ойлгож мэдээгүй “Уур амьсгалын өөрчлөлт” болон “Дэлхийн дулаарал” гэсэн дэлхий дахины шинжлэх ухааны судлаачдын дунд асар их маргаан, мэтгэлцээн дагуулсан томхон онолын сэдвийг зохиогч энэ номондоо баримт факт дурдах замаар энгийн хүмүүс бидэнд ойлгомжтой байдлаар тайлбарлажээ. Төрөөс цалинждаг шинжлэх ухааны эрдэмтэд төрийн сурталчилахыг хүссэн зүйлийг давтахаас өөр аргагүй. Үгүй бол хоолноосоо сална.

 

Тэд хэрэглэгчдэд бус төрд үйлчилж байж албан тушаал, эд баялаг дээр очно. Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж буй гэдэгт эргэлзэнгүй, үл итгэсэн байдлаар хандах эрдэмтэд шинжлэх ухаан гэдэг байгаль, ертөнц, юмс үзэгдлийг тайлбарлахаас хэтэрч болохгүй гэж үзэж буй бол хоёр дахь бүлэг эрдэмтэд өөрсдийг нь цалинжуулагчдын буюу дэлхийг хүйтэрч бас дулаарсаар байгаа тухай өнгөрсөн 60 гаруй жилийн турш номлон, арван жил тутам хүний байгаль орчинд үзүүлэх нөлөөнөөс үүдсэн дэлхийн төгсгөлийг зөгнөдөг хүмүүсийн хүсэлд нийцүүлж шинжлэх ухаан болон бодит байдлыг тайлбарлах гэж оролдох аж. Та бүхэн уншиж үзээд өөрсдөө дүгнэнэ биз.


Энэ ном асуудалд рациональ хандахад тус болох ном юм. Цаг уурын өөрчлөлтийн энэ номонд орсонжишээнээс шинжлэн ухааны үйл хэрэг улс төрийн эрх мэдэлтэй, хувийн сонирхолдоо хөтлөгдсөн  хүмүүсийн  заавар зөвшидцөлөөс тэс ондоо зүйл гэдгийг харж болно. Мөн эдгээр асуудалд хэр бодитой баримтад тулгуурласан мэтгэлцэж чадаж буй эсэхээр тухайн хүний чиг баримжааг мэдэж болох мэт санагдана.

 

Өөрөөр хэлбэл энэ номыг уншаад та зүүнтэн үү, баруунтан уу гэдгээ дахин нэг өөрөөсөө асууж үзэж болно.

 

Shuud.mn
Сонин хачин
ХН:
айхтар нэртэй ном байна.
2020-11-04