АНУ-ын сонгууль: Охайо, Теннесси мужуудад Трамп ялж байна
2020-11-04

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гол мужуудын нэг болох  18 төлөөлөн сонгогчтой Охайо мужид саналын хуудасны 70 хувийг тоолоход өрсөлдөгч Байденаас илүүрхэж байгаа талаар Фокс Ньюс мэдээлжээ. 

 

Түүнчлэн тэрбээр төлөөлөн сонгогчийн 11 саналтай Теннесси мужид ялалт байгуулсан байна. Энэ мужид 2000 оноос хойш бүгд найрамдахчууд ялж байгаа талаар CNN агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, саналын хуудасны 26 хувийг тоолоход Трампад сонгогчдын 69,2 хувь нь саналаа өгсөн бол Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдены төлөө 29,5 хувь нь саналаа өгсөн байна.

 

Теннесси мужид бүгд найрамдахчууд 2000 оноос эхлэн ялалт байгуулж байгаа гэнэ. Энэ мужид 1992 болон 1996 онуудад Ардчилсан намын нэр дэвшигч Билл Клинтон ялалт байгуулж байсан бол 1980-1988 оны хооронд бүгд найрамдахчууд ялж байжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад 270 электорат буюу төлөөлөн сонгогчийн санал хэрэгтэй бөгөөд үүнээс 11 төлөөлөн сонгогчийн санал аль нэр дэвшигчид очих нь Теннесси мужийн санал хураалтын дүнгээр шийдэгдэх юм.

АНУ-ын сонгууль: Байден уу, Трамп уу?

АНУ-ын сонгууль: Байден гол мужуудад илүүрхэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин