ВИДЕО: Нийслэлд түүхий нүүрс ашиглах зөвшөөрөлтэй 75 байгууллага бий
2020-11-05

 

 

 

НОБГ, НМХГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: 

 

-Нийслэлийн түргэн тусламжийн төвд өнгөрсөн 24 цагийн байдлаар таван өрхийн 11 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Үүнд тав нь насанд хүрэгч, зургаа нь хүүхэд байсан. Нийслэлд аюулгүй байдалтай холбоотой нэлээдгүй зөрчил илэрдгээр цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал хамгийн их алдагдсан байдаг. Мөн яндангийн залгаа буруу, пийшин зуухны амны дор галд тэсвэртэй металл эд тавих, үнс нурмаа ил задгай асгах, зориулалтын таглаатай саванд үнс хийж байршуулаагүй зэрэг зөрчлүүд голлож байна. ийм шалихгүй зөрчлөөс том эрсдэл гардаг. Бид Монгол улсын Засгийн газраас гэр холооллийн 210 мянган өрхөд угаарын хий мэдрэгч үнэгүй тараасан. Угаарын хий мэдрэгчийг зайг салгаж далд хийдэг зөрчил их гарч байна. Тиймээс иргэддээ анхааруулж хэлэхэд угаарын хий мэдрэгчийн зайг салгахгүй байх, дандаа идэвхтэй ажлуулахыг хүсье. Мөн түүхий нүүрс их хэмжээгээр нийслэлд оруулан түллээ гэж иргэд ярьж байна. Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ёстой. Үүнд Цагдаагийн байгууллага, Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан шалгалт хийсээр байна.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил:

 

-Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх таван товчоогоор Улаанбаатар хотыг нэвтэрсэн болон гарсан 7940 тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн. Таван толгой түлш хувьцаат компанийн шахмал түлшний түүхий эд болох баяжуулсан нүүрс 75 тээврийн хэрэгслээр 3112,2 тонн Улаанбаатар хот руу нэвтэрсэн. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс хэрэглэж байгаа. Энэ газрын 72 тээврийн хэрэгслийн 1929 тн түүхий нүүрс нийслэл хот руу нэвтэрсэн бол Улаанбаатар хотыг тойрсон Төв аймгийн сумуудад 51 тээврийн хэрэгслийн 1317 тонн түүхий нүүрс дамжин өнгөрлөө.

 

Баяжуулсан нүүрсийг хэрэглэж байгаа уур үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд нь “Энержи ресурс”-ийн түүхий нүүрсийг хэрэглэх зөвшөөрөл гаргасан. Үүнтэй холбогдуулан долоон тээврийн хэрэгслээр 307 тонн баяжуулсан нүүрс нэвтэрлээ. Дээрх хяналт шалгалтын явцад 37 тонн адууны мах, 3,6 тонн сүү, 10 дугуй өрөм, 23200 ширхэг өндөг, 1439 метр куб мод 629 метр куб дайрга, 2500 мкуб хайрга, 1070 мкуб элс, 19600 боодол өвс, 1,5 тонн хүнсний ногоо, 100 тонн будаа Улаанбаатар хот руу нэвтэрлээ. Түүхий нүүрс хот руу оруулсан зөрчил илрээгүй. Хяналт шалгалтын Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын албан хаагчид 24 цагаар дээрх товчоогоор хяналт шалгалт хийсээр байгаа.

 

Тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй шахмал түлш түлэх уурын зуух ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалгалт хийсэн. Есөн аж ахуйн нэгжид зөрчил илэрч долоон аж ахуйн нэгжийн 247 тонн түүхий нүүрсийг хураан авч 18 сая төгрөгийн торгуулийн арга авсан. Хяналт шалгалтын явцад 454 тонн түүхий нүүрс  болон өнгөрсөн жил өнжмөл өвс байгаа. Аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрсийг битүүмжлэн Улаанбаатар хотоос гаргах болон Амгалан дулааны станцад байрлуулан худалдаалж тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад нүүрс хэрэглүүлэхээр ажиллаж байна. 

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bordoo hiih nuurs oruulj ireh zuvshuurul haanaas avah ve huduu aj ahuin yam baigal ochnii yam hariutsahgui geed bna haanaas zuvshuurul avah ve medeh bguullaga hun bna uu
2020-12-28