Трамп: Хэдийнээс хэвлэлийнхэн дараагийн ерөнхийлөгчийг зарладаг болчхов?
2020-11-09

Америкийн тэргүүлэгч телевизийн сувгууд албан ёсны дүн гарахаас өмнө Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчаар зарлаж байгаад тус улсын тэргүүн Дональд Трамп дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ талаараа Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

"Хэдийнээс хэвлэлийнхэн манай дараагийн Ерөнхийлөгч хэн болохыг зарладаг болчхов?" хэмээн Трамп Твиттер хуудсандаа бичсэн байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох явц Пенсильванид дууссаны дараа Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарласан юм. Харин түүний өрсөлдөгч, өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө ялсан хэмээн үзэж байгаа бөгөөд гол мужуудад дахин тооллого явуулахыг шүүхээр шийдүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Asshole:
Манай энэний хувилбар ирэх жил бас ингэж солиорч мэднэ шүү!
2020-11-09
Мэдрэл муут нь бидэндээ хэрэгтэй ч байсан байж мэднэ дээ. Их мэдэгч нар олон юм аа. Чингисийн удам гэл үү.
2020-11-09
Medrel muu.:
Yooye ashgui ene medrel muu setgeciin uvchtunuus ashgui USA sallaa.
2020-11-09